“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ Төрийн хэмнэлтийн хуулийг хуурч, Тэргүүн дэд, Дэд захирлаа шинэ албан тушаалд томилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ Төрийн хэмнэлтийн хуулийг хуурч, Тэргүүн дэд, Дэд захирлаа шинэ албан тушаалд томилжээ

“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ Төрийн хэмнэлтийн хуулийг хуурч, Тэргүүн дэд, Дэд захирлаа шинэ албан тушаалд томилжээ

"Ажлаа хий" жагсаалын шаардлагын дагуу УИХ-аас "Төрийн хэмнэлтийн тухай" хуулийг баталж, энэ оны тавдугаар сарын 16 /2022.05.16/-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тус хуульд "тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно. Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно" гэж заажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл "Төрийн хэмнэлтийн тухай" хуулийн дээрх заалт бүрэн хэрэгжихгүй байгаа талаарх мэдээлэл байна.

Тухайлбал,"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ нь дээрх хуулийн дагуу тэргүүн дэд захирал болон дэд захирал нараа ажлаас чөлөөлсөн аж. Гэвч тус байгууллага нь хууль зөрчиж, тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан О.Одбаяр, дэд захирал Б.Энхболд нарт тусгайлан шинэ орон тоо бий болгож, албан тушаалд томилжээ.

Тодруулбал,"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ тэргүүн дэд захирал асан О.Одбаярыг Хот байгуулалт, зураг төслийн институтийн эрхлэгчээр томилсон байна. Харин дэд захирал Б.Энхболдыг ерөнхий инженерийн албан тушаалд томилжээ.

Угтаа төсвийн мөнгийг хэмнэх үүднээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Гэтэл хууль энэ мэтээр хэрэгжиж байна. Төрийн байгууллагад дэд дарга, орлогч гэх албан тушаал үгүй болсон ч дээрх албан тушаалтай дүйх албан тушаал шинээр бий болгож, өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнуудыг томилж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж буй юм.

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Бүх юм болно, бүгдээрээ энэ өвчнийг даваад гарч чадна
Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Бүх юм болно, бүгдээрээ энэ өвчнийг даваад гарч чадна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.