MR. Pizza “мөлжсөн” тахианы мөчөөр үйлчилсэн гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
MR. Pizza “мөлжсөн” тахианы мөчөөр үйлчилсэн гэв үү

MR. Pizza “мөлжсөн” тахианы мөчөөр үйлчилсэн гэв үү

Гэр бүл найз нөхөд хамт олноороо түргэн хоол болох амтат пицца, шарсан тахиа, загас, тахиа загасны цуглуулгыг цехээс нь захиалан халуунаар нь зооглоорой хэмээн уриалдаг “MR. Pizza”-ны хамт олон иргэддээ “мөлжсөн” тахиагаар үйлчилдэг болжээ.

өө

Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр иргэн Д  “Интер Имекс” компанийн үйлдвэрлэдэг Америк технологиор хийдэг “MR. Pizza” пицца, гриллдэж бүрж шарсан амтат тахиа захиалжээ. Гэтэл тахианы иж бүрдэл доторх зарим мөчийг дээрээс нь мөлжсөн байсан гэнэ. Энэ асуудлаар  “Интер Имекс” компани руу гомдоллоход, огт тоогоогүй аж. Тиймээс өөрийнхөө цахим хуудаснаа гомдолоо илэрхийлсэн юм байна.

өө

Уг асуудлыг “Интер Имекс” компанийн марктенгийн холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл огт болоогүй. Бид гомдлын дагуу тус хэрэглэгчтэй уулзаж, бичлэг хийсэн байгаа. Манай байгууллага тухайн хэрэглэгчийн захиалгын мөнгөн дүнгээс хамаарч, тахианы мөчний тоогоор үйлчилдэг. Тус хэрэглэгч эхний гомдолдоо тахианы мөч чинь дутуу байна гэсэн. Бид шалгаж үзэхэд захиалсан хоол нь бүрэн бүтэн байсан. Харин хэрэглэгчийн “мөлжсөн” тахиагаар үйлчиллээ гэх гомдлын хувьд тахианы мөчийг гриллдэн бүрж шарсны улмаас үүссэн. Бид хэрэглэгчиддээ түүхий бүтээгдэхүүнээр үйлчлэхгүйн тулд тахиаг сайн шарж, болгодог. Ямар учраас тэр иргэн ийм мэдээлэл тараагаад байгааг ойлгохгүй байна” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн

Ц. Содномдорж: Допингийн асуудлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг төрийн түшээдээсээ хүсье
Ц. Содномдорж: Допингийн асуудлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг төрийн түшээдээсээ хүсье
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.