Ц. Содномдорж: Допингийн асуудлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг төрийн түшээдээсээ хүсье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 14 секунд
Ц. Содномдорж: Допингийн асуудлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг төрийн түшээдээсээ хүсье

Ц. Содномдорж: Допингийн асуудлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг төрийн түшээдээсээ хүсье

Өнгөрсөн сарын 30-нд Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос журмын дагуу Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасч, Э.Оюунболдод тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ  Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд есдүгээр сарын 02-нд хүргүүлсэн. Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг журамтай. Тэгвэл Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт хүргүүлээд аль хэдийнэ 23 хоночихоод байхад ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Түүнчлэн Б сорьцын шинжилгээ өгсөн нэг бөхийн шинжилгээний хариу мөн л одоо хүртэл ирээгүй байгаа гэх мэдээллийг Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн өгсөн. Тэрбээр “Б сорьцын шинжилгээ хийлгэсэн бөхийн хариу манайд ирээгүй. Солонгос улс дахь лабораториос хариуг нь  эхлээд Допингийн эсрэг үндэсний төв рүү явуулна. Харин Допингийн эсрэг үндэсний төвөөс  манайх руу хариуг нь явуулах ёстой. Солонгосын лабораторт ачааллаасаа шалтгаалаад шинжилгээний хариу хэд ч хоногт гарч магадгүй байдаг юм билээ. Тогтоосон хугацаа гэж байдаггүй. Хариуг ирүүлмэгц зарлана” хэмээсэн.

Тэгвэл Монгол Улсын арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ асуудлаар хүсэлт бичжээ. Тодруулбал "Монгол наадам, монгол өв соёл их эзэн хаанаас, миний өвлөж ирсэн эрийн гурван наадам, эртэй хүчтэнээ шалгаруулж, эрхий мэргэн харваачаа сорьж, эрэмгий хурдан хүлгээ уралдуулж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Ард түмнээ хүндлэн өндөр их төрийн түшээд минь үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү, No doping" хэмээн бичжээ.

Б.Батмөнх: Шүдээ арчилж чадахгүй байна гэдэг нь энэ талын боловсролгүйнх
Б.Батмөнх: Шүдээ арчилж чадахгүй байна гэдэг нь энэ талын боловсролгүйнх
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.