МОХ-ны 5 шилдэг оюутан Төрийн банкны смарт картаар сургалтын төлбөрөө гардан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
МОХ-ны 5 шилдэг оюутан Төрийн банкны смарт картаар сургалтын төлбөрөө гардан авлаа

МОХ-ны 5 шилдэг оюутан Төрийн банкны смарт картаар сургалтын төлбөрөө гардан авлаа

нийтлэсэн Admin

zaluu_54eed224857dc_1Сар шинэ хуучран хөдөө орон нутгаас ирэх оюутны цуваагаар нийслэл хотод минь хаврын урь орохтой зэрэгцэн оюутан залуусын хөл хөдөлгөөнөөр дүүрч, 3 сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Энэхүү хаврын эхэн сард оюутны сургалтын төлбөр нь хэн хүний санаа зовоосон асуудал байдаг.

Төрийн банк нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор Санхүүгийн боловсрол олгох аян, Эко боловсрол олгох аян, Хүндэтгэлийн аян, Сайн үйлсийн аян болон Оюунлаг залуучуудыг дэмжих аян зэрэг олон ажлыг зохион байгуулдаг билээ.

Тэгвэл Оюунлаг залуучуудыг дэмжих аяны хүрээнд Монголын оюутны холбоотой хамтран “Смарт карт” нэвтрүүлээд 2 жил болж байна. Энэ 2 жилийн хугацаанд Смарт карт нь оюутан залуусын нэрийн хуудас болсноос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг картаараа дамжуулж авах, нийтийн тээврээр үнэгүй зорчих, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх, “Смарт” картаараа дамжуулан сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд зээлийн хөнгөлөлт үзүүлэх, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, Тухайлбал: оюутнуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг Тэнгис кино театр, Интерном их дэлгүүр, “HiFi” дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төв зэрэг газруудад 5-40 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг “Смарт карт” олгодог юм.

Оюутнууд дээрх боломжийг эдлэхээс гадна жил бүр тодорхой тооны оюутан сургалтын төлбөрийн дэмжлэг авч иржээ. 2013 онд Төрийн банк Монголын оюутны холбоотой хамтран “Тангарагийн баяр”-ыг зохион байгуулах үеэрээ шилдэг таван оюутныг сургалтын төлбөрөөр урамшуулсан. 2014-2015 оны хичээлийн жилд нийт 15 оюутныг урамшуулахаас Оюутны “Тангарагийн баяр”-аар 2014 оны ЭЕШ-нд төрөл тус бүрээр хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан Б.Амарзаяа болон таван оюутанг тодруулан сургалтын төлбөрөөр урамшуулсан юм. Мөн өнгөрөгч 12 сард МОХ-ноос жил бүр зохион байгуулдаг шилдэг оюутнуудын шинэ жилийн баяраар Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан, Маркетингийн хэлтсийн захирал Г.Болорсүх нар шилдэг таван оюутанг тодруулан бүтэн жилийн сургалтын төлбөрийн эрхийн бичиг гардуулан өгсөн.

Харин өнөөдөр Төрийн банкны төв байранд сургалтын төлбөрийн эрхийн бичиг авсан АШУҮИС-ийн оюутан Б.Хулан, Хүрээ дээд сургуулийн оюутан Б.Билгүүн, Удирдлагын акедамийн оюутан Б.Өлзий-Од, Шинэ анагаах ухааны дээд сургуулийн оюутан Б.Баяртогтох, Сити дээд сургуулийн оюутан Д.Отгонбаяр нарт Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан, Тэргүүн орлогч захирал Б.Дэлгэрбаяр, Орлогч захирал Т.Дорждэрэм нар бүтэн жилийн сургалтын төлбөрийг оюутны Смарт картын хамт гардуулан өглөө.

Нийгмийн хариуцлагаа биелүүлж буй энэ ажлынхаа талаар Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан “Улс орны эдийн засгийн хөгжил нь оюун ухааны хөгжил байдаг. Оюунлаг хүмүүсийн хүчин зүтгэлээр улс хөгждөг. Монгол Улсын хөгжлийн ирээдүйг оюутан залуусын хөгжлөөр харж байгаа. Тиймээс Монголын ирээдүйг авч явах оюутан залуусыг дэмжих нь улсынхаа хөгжлийг дэмжиж байгаа хэрэг гэж манай хамт олон үздэг. Тэр утгаараа бид зах зээлд оюутны “Смарт карт” нэвтрүүлсэн нь оюутнуудад хамгийн олон боломжийг олгосон бүтээгдэхүүн болсон. Энэ картын хэрэглэгчид санхүүгийн болон банкны үйлчилгээнд зориулах цагаа сурч боловсроход зориулж байгаа нь оюутны хөгжлийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм” гэдгийг онцлон хэллээ.

 

 

Н.Төгсцогт мэргэжлийн боксчны үнэмлэхээ авчээ
Н.Төгсцогт мэргэжлийн боксчны үнэмлэхээ авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.