Н.Төгсцогт мэргэжлийн боксчны үнэмлэхээ авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Н.Төгсцогт мэргэжлийн боксчны үнэмлэхээ авчээ

Н.Төгсцогт мэргэжлийн боксчны үнэмлэхээ авчээ

Тив, дэлхийн олон тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулсан гавьяат тамирчин Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст орох нь гэсэн мэдээлэл үе, үе гарах болсон. Тэрбээр өнгөрсөн хавар АНУ-д нэг сар амьдарч мэргэжлийн боксын спорттой танилцаж, судлаад ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар нэгэн хариулт өгөөгүй ч “Мэргэжлийн бокс миний мөрөөдөл. Цаашдаа мэргэжлийн рингэнд тоглоно гэж боддог. Наана нь Олимпийн аварга болох зорилтыг өөртөө тавьсан” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл шинэ он гарсан даруйд гавьяат тамирчин маань мэргэжлийн бокс тоглох үнэмлэхээ гардаж авснаар дээрх бүх асуултад хариулт өгч байна. Мөн Солонгос улсад болсон “Инчён2014” Азийн наадамд шүүгчдийн луйвраар харамсалтайгаар ялагдсан. Энэ талаар Монголын боксын холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батнасан “Азийн наадамд Н.Төгсцогт луйвардуулсан нь АНУ-д мэргэжлийн бокст хүч сорих нэгэн шалтгаан болсон байх” гэсэн тайлбар өгч байсан юм.

Эх сурвалж: Unen.mn

"Mongolia gold-2019" чуулган зохион байгуулагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.