Моngolian Gold 2019 алтны салбарын 3 дахь удаагийн олон улсын чуулган “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая! Алтны нөөцийг нэмэгдүүлье!” уриатайгаар нээлтээ хийлээ. Энэхүү хурлыг 2017 онд анх Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж анх санаачлан зохион байгуулж байжээ.. Түүнээс хойш олон төслүүд дээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлүүд хийгдэж, дэвшилтэт технологуудыг нэвтрүүлж, хамтын ажиллагааны санамж бичгүүд зурагдаж туршлагаа солилцож үр дүнтэй арга хэмжээ болж байгаа аж. Энэ удаагийн арга хэмжээнд Хятадын алтны холбоо, Хятадын алтны томоохон групп компаниуд болох Chine Gold group, Linjyuan Holding LLC, Chifeng JIlong Cold Mining LLC, Hunan ColdGroup LLC гээд 14-н алтны томоохон групп компаниуд, Солонгосын “Yonglim elegtronics”, “MKE”, Канадын Sebro, Орос, Казакстан, Герман зэрэг 20 гаруй улсын компаниудын төлөөллүүд өргөнөөр оролцож байна. "Mongolia gold-2019" алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганыг нээж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Т.Ганболд үг хэлэв. Тэрээр алтны салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, валютын нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн 2018 онд уг салбараас 900 сая долларыг төвлөрүүлснийг онцолсон юм. Энэ бол алтны салбарын хувьд оргил жил болсон бөгөөд үүнд төр засгийн бодлого, татварын таатай орчин нөлөөлжээ. Мөн Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганд Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зээлийн газрын дарга А.Энхжин нар оролцож үг хэлэв. Тэд хэлэхдээ:
- Чуулга уулзалтад оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулж
- Алтны салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж, Ялангуяа үндсэн ордын төсөлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж
- Алтны салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрэх, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Алтны баяжуулалт, олборолтод дэвшилтэт техник, технологи нэвтэрч
- Гадаадын компаниудын туршлагыг судалж
- Алтны олборолт нэмэгдэж, экспорт өсч, улсын төсвийн орлого болон гадаад валютын нөөц нэмэгдэх чухал хувь нэмрийг оруулах болно гэв.
Мөн Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 568, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрийн талбай үйл ажиллагаа явуулж байна. Жил ирэх тусам энэ тоо улам нэмэгдсээр байгаа билээ. Монгол улсын засгийн газар алтны олборолтыг нэмэгдүүүлэх чиглэлээр “Алт-2”хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр ажиллаж байгаа юм. Эхний ээлжинд алт олборлогч 10 гаруй компанид хөнглөлттэй зээл өгсөн байна.
Э.Марал