С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

Улсын Дээд шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 16-нд хэлэлцэхээр товлосон ч шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас хойшилж, өнөөдөр хэлэлцэхээр товлосон юм. Гэвч дахин хойшилсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн арван жил хорих ял оноосныг 4,8 жилийн хорих ял болгож, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт дөрвөн жил хорих ял оноосныг 1.3 жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жил хорих ял оноосон байсныг нэг жил болгон өөрчлөх шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргасан байдаг.

Тайванийн цэргүүдэд нисгэгчгүй онгоцноос хүнс унагааж тохуурхав
Тайванийн цэргүүдэд нисгэгчгүй онгоцноос хүнс унагааж тохуурхав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.