Тайванийн цэргүүдэд нисгэгчгүй онгоцноос хүнс унагааж тохуурхав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Тайванийн цэргүүдэд нисгэгчгүй онгоцноос хүнс унагааж тохуурхав

Тайванийн цэргүүдэд нисгэгчгүй онгоцноос хүнс унагааж тохуурхав

Хятадын эх газрын ойролцоох жижиг арал дээр байрлаж буй Тайванийн цэргүүд нисгэгчгүй онгоцноос унагасан байж болзошгүй хүнсний багц олжээ. Тодруулбал, Баасан гаригийн үдээс хойш Шиамэнь хотоос таван км зайд орших Лиею далайн эргээс хогны уутанд ороосон хүнс олсныг Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Илгээмжийг үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцноос унагасан байж болзошгүй гэж яамнаас мэдэгдсэн ч Хятадаас ирсэн эсэхийг дурдаагүй байна.

Харин Тайванийн хэвлэлүүд энэ илгээмжийг Хятадын Шиамэнь хотоос ирсэн нисгэгчгүй онгоц авчирсан гэж бичжээ. Шиамэнь нь Хятадын зүүн өмнөд Фужиан мужид орших эргийн хот юм. Кинмен арлын дээгүүр Хятадын нисгэгчгүй онгоц үзэгдсэн хэргийн дараа энэ илгээмж олдов.

Илгээмж дотор хятад цайны өндөг, Сычуань маягийн даршилсан ногоо болон захидал байжээ. Захидалд, “Сайн уу, Тайванийн эх орон нэгтнүүд ээ. Бид та бүхэндээ хамгийн сайн, хамгийн үнэтэй ногоо, өндөгнүүдээ илгээж, фронтын хамгаалагчдад мэндчилгээ дэвшүүлж байна” гэсэн байна. Тайвань хүмүүсийг энэ хоёр төрлийн хоолны үнийг төлж дийлэхгүй гэж тохуурхсан маягаар энэ илгээмжийг унагасан гэж үзэв. Тайванийн телевизээр ойрмогхон энэ хүнснийг үнэтэй гэсэн утгатай нэвтрүүлэг гарсан аж.

Эх сурвалж: SCMP

Сүнсээрээ алдартай зочид буудлууд
Сүнсээрээ алдартай зочид буудлууд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.