“Эрдэм транс” ХХК-ийн кондукторууд өөрсдийгөө зөвтгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 45 секунд
“Эрдэм транс” ХХК-ийн кондукторууд өөрсдийгөө зөвтгөв

“Эрдэм транс” ХХК-ийн кондукторууд өөрсдийгөө зөвтгөв

 

“Эрдэм транс” ХХК-ийн кондуктор Н.Одончимэг, Ч.Дэлгэрмаа, нар нийтийн тээвэр vйлчилгээний компани жолооч, кондукторууддаа сэтгэлзvйн болон эдийн засгийн дарамт vзvvлж эрхийг нь зєрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тус компани єдгєє 400 гаруй ажилтантай бєгєєд жолоочийн цалин 400 мянга, кондукторуудынх нь 300 мянган тєгрєг байдаг аж. Гэвч vндсэн цалингаа бvтэн єгєхгvй шугам орлогын єр, техник саатлын акт зэрэг єр гаргадаг байна. Єртэй гэсэн шалтгаанаар цалинг нь хасч, дээр нь жолооч, кондукторуудыг ээлжийн амралт, євдсєн тохиолдолд листний мєнгє ч єгдєггvй аж.
Ингээд “Эрдэм транс” ХХК-ийн кондуктор Ч.Дэлгэрмаатай уулзаж дараах зvйлийг тодрууллаа.

Ч.Дэлгэрмаа: “Эрдэм транс” ХХК биднийг нохойноос ч дор vздэг

–Та бvхэн ажил хаялт зарлана гэсэн vг vv. Аль эсвэл ажлаасаа гарч байгаа юм уу?

Бид тус компанийг албан ёсоор шvvхэд єгєхєє мэдэгдэж байна. Компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал байтугай, цалин хєлс дээр ч анхаарлаа хандуулдаггvй. Тvvнчлэн удирдлагууд жолооч кондукторуудыг мєнгє идэж уудаг хэмээн дарамталдаг. Єнєєдєр би энэ компанид ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд гар дээрээ бvтэн цалин авч vзээгvй. Цалингаас маань тийм ч юмны мєнгє, ийм ч юмны мєнгє гээд суутгадаг. Єнєєдєр манай компанийн кондукторын авч байгаа дээд цалин 300 мянга байдаг. Зарим нь цалингvй ажиллаж байгаа хvн ч байна. Тvvнчлэн, манай нэг кондуктор ажлаа хийгээд явж байх хооронд гэр нь шатсан. Хамт олонтой хvн чинь хамт олноосоо тусламж дэмжлэг хvсэхэд, туслах нь бvv хэл, цалингаас мєнгийг нь суутгаж авсан. Ийм хvн чанаргvй байж болох уу. Єнєєдєр “Эрдэм транс” ХХК нэг автобусанд єдєрт 120-128 мянган тєгрєгийн тvлш хийх ёстой гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ 180 мянган тєгрєгийн тvлш тэр автобусанд нь зарцуулдаг. Тэр 60 мянган тєгрєгийг нь бид нар єєрсдийнхєє халааснаас гаргадаг. Тэр болгоныг нь компани “єр” хэмээн хар дансанд бичсэн байдаг. Миний хувьд 21 хоногийн дотор нэг сая 900 мянган тєгрєгийн єрєнд ороод байна.Би энэ мєнгєє єгєхгvй ээ, ажлаасаа халагдмаар байна” гэхээр “Хvний нєєц байхгvй, тойрох хуудас зурж єгєх хvн байхгvй. Ирэхээр нь бол” гээд нийгмийн даатгалын дэвтэрийг маань єгєхгvй байгаа. Би чинь гэр бvлтэй, vр хvvхэдтэй хvн. Хєдєлмєрийг маань vнэлдэг газар ажиллаж, ар гэрээ тэжээх хэрэгтэй биз дээ. Хэрвээ бид орлогын мєнгєнєєс хумсалдаг байсан бол мєн кондукторууд тvлшний мєнгийг нь єгдєггvй байсан бол “Эрдэм транс” ХХК дампуурч байгаа.

“Эрдэм транс” ХХК-ийн хувьд 500 орчим ажилчинтай гэнэ. Тэдний 40 орчим ажилчин нь vйлдвэрчний эвлэл байгуулахаар гарын vсэг зурсан байна. Єдєрт 107 автобус иргэдэд vйлчилдэг байна.
Дээрх асуудлын талаар “Эрдэм транс” ХХК-ийн ашиглалтын албаны дарга Д.Хатанбаатараас тодрууллаа.

Д.Хатанбаатар: Нэр бvхий хоёр хvн орлогын мєнгє идэж байсан нь шалгалтаар тогтоогдсон

-Єнєєдєр танай ком­панийн ажилчид мэдээлэл хийлээ. Тэдний ярьсан зvйл нь хэр бодитой юм бэ?

-Мэдээлэл хийсэн нэр бvхий хоёр хvн манай компанийн тєлєєлєл биш. Халагдах тушаал нь аль хэдийнэ гарсан байгаа. Ч.Дэлгэрмаа, Н.Одончимэг нар хэд хэдэн удаагийн шалгалтаар орлогын мєнгєнєєс идсэн ч тогтоогдсон. Тэр бvхэнд бид нар сануулга єгєєд чимээгvй яваад байдаг байсан. Харин энэ удаад байгууллагын нэр хvндэд ноцтой халдаж байгаа учраас асуудал єєрєєр тавигдах байх. Тэдний хэлсэнчлэн манай ажилчид 300 мянган тєгрєгийн цалин авдаг бол тэд яаж амьдрах юм бэ. Тухайлбал, ихэнх жолооч, кондукторууд гар дээрээ 700-800 мянган тєгрєг авдаг шvv дээ.

-Дээрх хvмvvс ажлаасаа гарах єргєдєл єгєхєєр тойрох хуудсыг нь зурж єгдєггvй гэсэн. Энэ талаар тодруулбал?

– Тэд тойрох хуудсаа аль хэдийнэ зуруулсан шvv дээ. Эдний яриад байгаа шиг ямар ч дарамт шахалт манай компанид байдаггvй.Ч.Дэлгэрмаа, Н.Одончимэг, нар орлого орохгvй байна гэхээр єєр хэд хэдэн шугамд явуулж vзсэн. Гэтэл бас л орлого орохгvй байна гээд нормоо огт биелvvлээгvй. Мєн нийгмийн даатгалын дэвтрийг нь барьцаалсан юм байхгvй. Єєрсдєд нь байгаа. Дашрамд хэлэхэд, орлогоо тушаах гэж байсан жолооч, кондукторуудыг Ч.Дэлгэрмаа “Компанид бvх орлогоо єгєх гэлээ” гэж бvлэглэн зодсон хэрэг ч гарсан. Энэ хэрэг цагдаагийн байгуулллагад шалгагдаж байгаа.
Эх сурвалж:

Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% -ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ
Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% -ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ"
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.