Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% -ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% -ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ“

Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% -ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ“

Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай УОК-оос мэдээлж байна.

 

/2021.02.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

ШУУД ҮЗЭХ:

 

УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна.

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.

Гадаадаас ирж буй иргэдийн тийзэд хөнгөлөлт үзүүлж байгаа" гэв.

Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо
Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.