Хөх нуурын хорхойг судалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Хөх нуурын хорхойг судалж байна

Хөх нуурын хорхойг судалж байна

 
 

 

Дорнод аймагт орших Монголын хамгийн нам дор цэг Хөх нуурт сүүлийн жилүүдэд хэт ихсэж байгаа “шаамий” хэмээх хорхойн хэмжээг тодорхойлох, судалгааны ажлын үндсэн зарчим, нуурын экологид нөлөөлөх хүчин зүйлийг судлах баг Чойбалсан суманд ажиллажээ.

 

Уг хорхой нь загасны өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байж болзошгүй хэмээн үзжээ.

 

Шаамий хорхой хэт өссөнөөс хөдөлгөөн муутай том загасны биед шимэгчлэн наалдаж сэрвээн тус газрыг ихээр идэж гэмтээдэг, загасны түрсийг идэж байгаа нь нуурын эко системийг алдагдуулах аюултай юм байна. Нутгийн иргэд торонд орсон загасыг хэд хоног эргэлгүй орхихоор ясыг нь гартал идчихдэг, өвөл нуурын усыг цооноглон үхэр услахаар ам, хамарт нь наалдан гэмтээж шархлуулдаг хэмээн ярьжээ.

 

Дараа жил байгаль орчины нарийвчилсан үнэлгээ хийгдэж, энэхүү судалгааны ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар гэрээ хэлэлцээр хийгдэх юм байна. Урьдчилсан байдаар нуурын ургамал, загасанд сөрөг нөлөөгүй аргаар энэхүү судалгааны ажлыг явуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

 

Н.Буянжаргал

 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/54304.shtml?alias=local#sthash.PVCnaOkq.dpuf
Дэлхийн дулаарлын эсрэг улс гүрнүүд ямар ч бэлтгэлгүй байна
Дэлхийн дулаарлын эсрэг улс гүрнүүд ямар ч бэлтгэлгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.