Дэлхийн дулаарлын эсрэг улс гүрнүүд ямар ч бэлтгэлгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 15 секунд
Дэлхийн дулаарлын эсрэг улс гүрнүүд ямар ч бэлтгэлгүй байна

Дэлхийн дулаарлын эсрэг улс гүрнүүд ямар ч бэлтгэлгүй байна


Канадын Форт-Макмюре хот түймэрт автаж гамшиг болж байгаа нь Номхон далайг нөмөрч байгаа нь Эль-Нино урсгалын нөлөөгөөр халуун хуурай уур амьсгал дэлхий дахиныг бүрхэж аюул нүүрлүүлж байгаагийн тод баримт болж байна. Ийм гамшиг бас Сибирь, Алс Дорнодод нүүрлэж түймэр ассаар байгаа.
Дэлхийн энэ дулаарал бараг бүтэн жил үргэлжилж төрөл бүрийн гамшиг учруулсаар, байна. Эль-Ниногийн нөлөөгөөр бөмбөрцгийн тодорхой хэсгүүдэд хэт халуун шатаж, энэ нь манай гариг дэлхий, улс орнууд цаг агаарын ирээдүйн дулааралд маш муу, ялангуяа хүнсний нөөц, ядуурал, эдийн хөгжлийн талаар муу бэлтгэлтэй байгааг харуулж байна.

Африкийн зүүн нутгуудад яг ургац хураах ажил эхэлж байхад номхон далайн энэ урсгал сүйрлийн нөлөө үзүүлж байна. Өмнөд Африкт ер бусын ган тохиож бараг бүх ургацыг нь сүйтгэлээ. Эфиопт гэхэд л ургацын хэмжээ 75 хувь буурсан бол энэ оны эцэс гэхэд даруй 10 сая хүн хүнсний хямралд орох нь гэж Олон улсын хөгжлийн агентлаг урьдчилан анхааруулж байна.


Малави улс хүнсний онцгой байдал зарлаад байгаа бол  Зимбабвед алдсан ургацаа нөхөхийн тулд гадаадаас үр тариа худалдан авахад 200 сая доллар зарцуулах хэрэгтэй болох нь. Ер нь Африкийн олон оронд одоо үр траианы үнэ өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдээд байна.
Энэтхэгийн хэд хэдэн мужид мөн л ган гачиг тохиож засгийн газар нь тэр нутгийнхныг хүнсээр хангах онцгой арга хэмжээ авч эхэлжээ.
Цагаан будааны 60 хувийг тариалдаг Тайланд, Вьетнам, Энэтхэгт энэ жил ургацын хэмжээ бараг гурав дахин буурах төлөв харагдаж байна.

Хятад хэрэгцээт үр тарианыхаа балансыг хангахад 9,9 сая тонн будаа хэрэгтэй гэдгээ зарлачихлаа. Индонез улс Эль-Ниногийн нөлөөгөөр үүсэх ган гачиг, гал түймрийн уршгийг арилгахын тулд бүхий л хүчээ дайчилж байна. Умард Солонгосын цагаан будааны ургац энэ жил 26 хувь буурна гэдгийг Дэлхийн хүнсний байгууллага урьдчилан анхааруулаад байгаа.


Эль-Ниногийн нөлөөгөөр үүсэх дэлхийн дулаарал, ган гачиг манай гаригийн хамгийн эмзэг газруудад ийн нөлөөлж, эдийн засагт ихээхэн хохирол учруулах нь тодорхой байна.
Ийм урсгал хамгийн сүүлд 2008 онд тохиож хүнсний хямрал болон газар сайгүй өлсгөлөн нүүрлэж энэ бүхний улмаас хөгжиж байгаа орнуудад улс төрийн тогтворгүй байдал дагуулж байсан түүхтэй. Үр тарианы үнэ огцом өсч, харин ч үүний ачаар хөрөнгө оруулагчид тэрбум тэрбум доллараар хөдөө аж ахуй, газар тариаланд хөрөнгө оруулж, олон сая га талбайг эргэлтэд оруулсан.

Гэхдээ энэ жил энэ бүхэн тийм ч хангалттай биш бололтой. Энэ ган гачиг бүтэн жил үргэлжилж, ялангуяа хүн амын ядуу хэсэг амьдардаг тэр хөдөөгийн районуудад нөлөөлөн улсынхаа эдийн засгийн хөгжлөөс үл хамааран тэртэй тэргүй нэмэлт тусламж шаардлагатай тэднийг хөлдөө чирэх нь.
 


Энэ бүхнийг Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага манай гаригийн ядуулаг хөдөө нутгийг судалсныхаа үндсэн дээр гаргажээ.
Энэ судалгааны дүнд дэлхийн дулаарал ихэнх нь ядуу, хамгийн олон хүн ам суурьшдаг, байгаль цаг уураас ихээхэн хамааралтай хөдөө нутагт нөлөөлөх нь ойлгомжтой байна. Тэгээд ч хөдөө нутаг гэдэг төрөлт ихтэй, хүн амын өсөлт хамгийн их байдаг бүс.

Үүнээс үүдээд үр траианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд өндөр шимтэй сортууд нэвтрүүлж тарих, төрөлтөд үр ашигтай хяналт тавьж тэнцвэржүүлэх, цагаачлал, хөрөнгө оруулалтын бодлогыг том хотын бодлоготой уялдуулах, хөдөөгийн бүсэд ХАА-гаас бусад төрлийн аж ахуйн нэгжүүдийг олноор байгуулах, хүмүүсийг зөвхөн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлээс өөр үйлдвэрлэлд шилжүүлэх, ийм боломж бүрдүүлэх, иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Дэлхийн дулаарлыг хэрхэх вэ гэдэг  том малгайн дор  хүн ам, ядуурал, эдийн засгийн хөгжил, хүнс үйлдвэрлэл, удирдлага зохион байгуулалт гээд олон зүйлийг багтаан зөв шийдэл гаргах нь чухал байгаа нь эндээс харагдаж байна.

Эх сурвалж: www.assa.mn

"Үүлэн үст"-ийн өөр амьдрал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.