ЦЕГ: Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан, мэдээлэх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
ЦЕГ: Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан, мэдээлэх боломжгүй

ЦЕГ: Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан, мэдээлэх боломжгүй

Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудал өдгөө ЦЕГ-аас шалгаж буй.

Тэгвэл хохирогч гэх гурван хүүхдийг ШШЕГ-т хандан, шинжилгээнд хамруулжээ. Тэдний шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Харин ямар дүгнэлт гарсныг хуулийн дагуу мэдээлэх боломжгүй гэлээ.

Тодруулбал, ЦЕГ-аас "Сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн гурван хохирогчийн дүгнэлт гарсныг Мөрдөн байцаах алба хүлээж авсан. Харин ямар дүгнэлт гарсан талаарх мэдээллийг ЭХХШТХ-ийн 29.3-ын 5-д заасныг баримтлан Прокуророос зөвшөөрөл ирсэн тохиолдолд мэдээлэх боломжтой. Мөн нэг хохирогч гэх хүүхдийг Түр хамгаалах байранд өөрийн болон ар гэрийн хүсэлтийн дагуу хүлээн авч, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн" гэлээ.

Х.Төмөрбаатар: Ц.Элбэгдорж бид хоёр жинхэнэ утгаараа од болж явлаа
Х.Төмөрбаатар: Ц.Элбэгдорж бид хоёр жинхэнэ утгаараа од болж явлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.