Х.Төмөрбаатар: Ц.Элбэгдорж бид хоёр жинхэнэ утгаараа од болж явлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
Х.Төмөрбаатар: Ц.Элбэгдорж бид хоёр жинхэнэ утгаараа од болж явлаа

Х.Төмөрбаатар: Ц.Элбэгдорж бид хоёр жинхэнэ утгаараа од болж явлаа

“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” зэрэг  хитийн эзэн бол МУГЖ  Х.Төмөрбаатар билээ. Урлагийн төлөө хэдэн үеэрээ цохилох зүрхээ зориулж яваадаа тэрээр бахархдаг. Нэгэн үе гэр бүлийн хүн нь хүндээр өвчилж, амьдралын хатуу хөтүүг чамлахааргүй амсаад авсан нь бий.

Дал, наяад оны  залуусыг байлдан дагуулж, одооны яриагаар тухайн үедээ  од явсан аатай эр Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Дараа нь хуучнаар ЗХУ буюу Украйны Львов хотод хөгжмийн сургуулийг эстрадын дуучнаар төгсч байсан гэдэг юм. Энэ тухайгаа “Бидний оюутан ахуй үед манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Львов хотын цэргийн дээд сургуульд суралцаж байсан юм. Их сонин түүх байгаа биз. Гэхдээ Ерөнхийлөгч маань миний дараа төгссөн юм. Тэр утгаараа Ерөнхийлөгчтэй нэгэн үед хамтдаа суралцаж байсан цаг мөчөө дурсаж өөрөөрөө хааяа бахархаж явдаг” гэжээ.

Цааш нь "Яахав, тухайн үедээ ардчилал дөнгөж эхэлж байсан. Ерөнхийлөгч маань ардчилсан хувьсгалыг эхлүүлж, миний уран бүтээл ард түмэнд хүрч жинхэнэ утгаар бид хоёр одоогийн хэллэгээр, од болж байсан үе шүү дээ. Тэр үед Ц.Элбэгдорж надад, чи манай ардчилсан намд элсвэл нэг их буруудахгүй шүү гэж хэлж байсан. Тухайн үедээ би ямар ч нам энэ тэрд элсэх сонирхолгүй байсан. Гэхдээ яахав, ёсоороо залуучуудын эвлэлийн гишүүн байлаа шүү дээ. Тэрнийгээ хамгаалж анх удаа ЗХУ-ын Сочи хотод болсон олон улсын эстрадын дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж Монголынхоо нэрийг сайнаар дуурсгаж л явлаа" хэмээн дурсамж хөврүүлсэн нь түүний хувьд өөр нэгэн бахархал болон үлджээ 

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN

ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэйчүүд
ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэйчүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.