Ашиг сонирхлоор нийлсэн хүмүүсийн бүлэглэл биш БИЕ ДААГЧДЫГ дэмжих цаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Ашиг сонирхлоор нийлсэн хүмүүсийн бүлэглэл биш БИЕ ДААГЧДЫГ дэмжих цаг болжээ

Ашиг сонирхлоор нийлсэн хүмүүсийн бүлэглэл биш БИЕ ДААГЧДЫГ дэмжих цаг болжээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Ч.Энхзаяагийн иргэд сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна. “Нам гэдэг тогтолцоог онолоор нь аваад үзвэл үзэл баримтлал нэг хүмүүсийн бүлэг, нэгдэл байх ёстой. Гэтэл одоо нам үзэл баримтлалаар биш ашиг сонирхлоор нийлсэн хүмүүсийн бүлэглэл болчихоод байна. Энэ доголдлыг бид хууль, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж, засаж залруулах  ёстой. Намын засаглалын асуудлыг шийдвэрлэж байж л улс төрийн тогтолцоо төгөлдөршиж, олонхийнхоо ашиг сонирхолд үйлчилдэг болох юм. Энэ чиглэлд илүү анхаарч ажиллана” хэмээн ярих Ч.Энхзаяагийн яриа иргэд сонгогчдын анхаарлыг ихэд татав. Тиймдээ ч ээлжлэн төрийн эрхийг барьж буй хоёр намыг бус мэдлэг боловсролтой бие даагчдыг дэмжих цаг болсныг иргэд онцолж байлаа.

Нэр дэвшигч Ч.Энхзаяа Монгол Улсын хөгжлийн суурь болох боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг төгөлдөршүүлэхийн төлөө ажиллана гэдгээ уулзалт бүхэн дээрээ онцолж байсан юм.

Баянгол дүүрэгт тулгамдаж буй нэг чухал зүйлийг тэрбээр олж харжээ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт явган хүн явах талбай маш бага байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад машин замаар алхаж байна. Ахмад настнуудын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Тусгай хэрэгцээт иргэд ч гэсэн авто замаар явдаг. Энэ бол том аюулаас гадна хот төлөвлөлттэй  холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, газар, хот төлөвлөлт өөрөө нийгмийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэх ёстой. Тиймээс би энэ асуудалд анхаарч,  эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Д.Болор

“Микро”-ны жолооч, кондукторууд жагсана
“Микро”-ны жолооч, кондукторууд жагсана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.