“Микро”-ны жолооч, кондукторууд жагсана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
“Микро”-ны жолооч, кондукторууд жагсана

“Микро”-ны жолооч, кондукторууд жагсана

Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд болон микроны жолооч кондукторууд Чингисийн талбайд жагсаал хийхээ мэдэгдсэн билээ. Тэд Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Учир нь, Нийслэлийн тээврийн газраас бага оврын микроавтобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс халах зорилгоор зарим шугам чиглэлийг ирэх сард хааж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Тухайлбал, СХД-ийн 23 дугаар хорооноос, БЗД-ийн 21 дүгээр хороо хүртэлх маршрутыг хааснаас болж иргэдийг хохироогоод зогсохгүй жолооч нарын ажлын байр хөндөгдөж байгааг онцолж байна. 

Тиймээс энэхүү шийдвэрийг 3-4 жилээр хойшлуулж, хуучин маршрутаар нь явуулж өгөхийг хүссэн 400 хүний гарын үсгээр баталгаажуулсан албан бичгийг Нийслэлийн тээврийн газар болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлээд байгаа боловч хариу өгөхгүй байгаа ажээ. Ийнхүү тэд ирэх мягмар гаригт Чингисийн талбайд 100 микроавтобустай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна. Хамгийн гол нь тэд зөвшилцөлд хүрэхийг л хүсч байгаа гэнэ. 
Эх сурвалж www.wikimon.mn

 

Оюутолгой компанид хийсэн татварын хяналтын талаар мэдээлэл өгөв
Оюутолгой компанид хийсэн татварын хяналтын талаар мэдээлэл өгөв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.