Солонгосын иргэн Ким Чолхунд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
 Солонгосын иргэн Ким Чолхунд эрүүгийн  хэрэг үүсгэн шалгаж байна

Солонгосын иргэн Ким Чолхунд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Сүүлийн өдрүүдэд  нэгэн Монгол эмэгтэй Солонгосын иргэнийг барьцаалсан, айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон.  Монгол эмэгтэйг нь Т.Таня гэдэг бөгөөд  тэр “Газрын хэвлий” компанийн захирлаар ажилладаг ажээ. Тус компанийн  толгой компани нь “Жи Эм Кэй” гэдэг Солонгосын хөрөнгө оруулалттай  компани юм байна. Т.Таня  компанийнхаа 77 хувийг эзэмшдэг. Харин  Ким Чолхун гэгч нь 23 хувьтай  аж. Гэтэл Ким Чолхун нь компанийн гэрчилгээ, тамга тэмдэгийг гээгдүүлсэн  хэмээн  худал мэдээлэл өгч, залилангийн шинжтэй үйлдэл хийсний улмаас Т.Танятай марлагдаж, сүүлдээ “Т.Таня намайг барьцаалсан” гэж олон   нийтийн мэдээллийн хэрэгслээр бас л худал хуурмаг мэдээлэл цацсан байв. Ким Чолхун одоо хуурамч баримт бичиг ашиглан компанийн гэрчилгээ, тамга тэмдэг авсан  үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Мөн түүний  ууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар компанийнх нь удирдлагууд Солонгосын  Элчин сайдын яаманд ханджээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Түүхийг цустсан, харгис таван эмэгтэй
Түүхийг цустсан, харгис таван эмэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.