Түүхийг цустсан, харгис таван эмэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 24 секунд
Түүхийг цустсан, харгис таван эмэгтэй

Түүхийг цустсан, харгис таван эмэгтэй

Эмэгтэй хүн, эх хүнийг дагаад энэ Дэлхий дээрхи хамгийн сайхан, ачлалтай, энэрэлтэй, үзэсглэнтэй гэх статус дагаж явдаг. Гэвч харамсалтай эмэгтэй хүн бүр тэр статуст хамрагддаггүй бололтой...

Ингээд та бүхэнд Дэлхийн түүхэн дэх хамгийн харгис, цусанд дурласан таван эмэгтэйг танилцуулж байна:

1. “Бухенвальдийн гичий”

Ельза Кох 1906 онд төрсөн. Тэрбээр Заксенхаузеин хорих лагерьт ажилладаг байсан бөгөөд 1937 онд нөхөрт гарсан байна. Гэрлээд удаагүй байтал нөхөр нь Бухенвальдын хорих лагерийн захирагч болж, Кох нөхрийнхөө ажлын шаардлагаар тус лагерьт иржээ. Эльза хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн тэр лагерьт огт уйддаггүй, залхах нь битгий хэл харин ч лагерийн амьдралд дуртай нэгэн байсан гэдэг. Тэр хоригдлуудтай зүй бусаар харьцан, өөрийн гараар тэднийг тамлана. Хэрэв хэн нэгэн хоригдлын биен дээр шивээс байх л юм бол дор нь алж, шивээстэй арьсаар нь гэрлийн бүрхүүл, цүнх бээлий захиалж хийлгүүлдэг байна. Нөхөр нь 1944 онд баригдан цаазлуулахад Эльза жирэмсэн байсан нь цаазлуулахаас зайлсхийсэн ов мэх байв. Тэр 1947 онд шоронд орж, ойролцоогоор 50000 хүнийг тамлан зовоож хороосон гэх хэрэгт нь шүүхээс ялын дээд хэмжээ өгсөн боловч бүсгүй өөрийгөө зөвхөн эрхшээлд автаж байсан хэмээн хамгаалсаар 1951 онд суллагдав. Гэтэл Германы тал түүнийг тэр дор нь баривчлан садист гэмт хэрэг үйлдсэн хэрэгт насаар нь хорих ял оноосон боловч “Бухенвальдийн гичий” хочтой энэ бүсгүй 1967 онд дүүжлүүлэн үхжээ.

 
2. “Хөөрхөн араатан”

Ирма Гриз 1923 онд төрсөн 13 настайд ээж нь амиа хорлож тэрээр сургуулиа орхисон байна. Тэр Гитлерийн тусгай батальоны эмнэлгийн сувилагч болж улмаар 1942 онд СС-ийн бэлтгэл сургуулийг төгсөөд Аушвицийн хорих лагерь руу томилогдов. Тэр дөнгөж 20 настай байсан ч маш зэрлэг догшин зантай болсон байлаа. Бүсгүйчүүдийг үхтэл зодно, өлсгөлөн нохдоор охидыг бариулна. Мөн хийн камерт оруулах хүнийг өөрөө сонгодог байж. Түүнийг “III Рейхийн хамгийн харгис хүүхэн” хэмээн Адольф Гитлер шагшин магтдаг байсан гээд бод доо. Харин хоригдлууд “хөөрхөн араатан” гэж хочилно. 1945 онд түүнийг Берген Бельзен хорих лагерь дээр байхад нь Английн цэргүүд баривчилж цаазаар авах ял оноожээ. Цаазлуулахын урд шөнө нь тэр инээж хөхрөн найз хүүхэнтэйгээ дуулж хонон, тэр ч бүү хэл хүзүүнд нь дүүжлүүрийн гогцоо углаж байхад нүүрнийхээ тенийг засаж байсан гэдэг. Сүүлчийн үг нь: Хурдлаач та нар!

 

3. “Цуст Мэри”

Тюдор хааны дөрөв дэх үеийн залгамжлагч, Английн хатан хаан Мария I (1516-1558)-ийн тушаалаар 300 орчим протестанчуудыг тогоонд амьдаар нь чанасан гэдэг. Түүний нас барсан өдрийг Англид үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг бөгөөд өнөөдөр Англид энэ хатан хааны хөшөө дурсгал нэг ч байдаггүй.

 

4. “Харгис Изабелла”

Хатан хаан Изабелла Кастильска (1451-1504) 15 жилийн хугацаанд 10,200 хүнийг шатаажээ. Тэдгээрээс 6800 нь цаазлагдсан гэж үздэг бөгөөд 1492 онд улс орноосоо бүх еврейчүүдийг хөөн гаргах зарлиг гаргасан байна

.

 

5. “Садист алуурчин”

Даръя Николаевна Салтыкова (1730-1801)-ийн гарт нийт 139 хүн амиа алдсны ихэнхи нь охид бүсгүйчүүд байжээ. Ойролцоогоор 600-аад хүнийг зэрлэгээр тамлан зовоогоод байхдаа дөнгөж 26 настай байжээ. Түүний цорын ганц хүсэл нь өвдөлт, цус.

PHOTONEWS.MN

 Хоёр Батсүхийн зургийг андуурч нийтэлсэнд хүлцэл өчиж байна
Хоёр Батсүхийн зургийг андуурч нийтэлсэнд хүлцэл өчиж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.