Хотын дарга зарим аж ахуйн үйл ажиллагааг НЭЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Хотын дарга зарим аж ахуйн үйл ажиллагааг НЭЭНЭ

Хотын дарга зарим аж ахуйн үйл ажиллагааг НЭЭНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэд хэдэн салбарууд,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм. 
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар  сахиж ажиллах  ёстой.  
Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаны хүмүүс өнөөдөр /2020.12.08/ авто болон дугуй засвар,  кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан… зэрэг үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж дээр очиж ажиллалаа.  
Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд, аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов.  
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байна.

Г.Буяндоржийн гомдлыг маргааш хэлэлцэнэ
Г.Буяндоржийн гомдлыг маргааш хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.