Г.Буяндоржийн гомдлыг маргааш хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Г.Буяндоржийн гомдлыг маргааш хэлэлцэнэ

Г.Буяндоржийн гомдлыг маргааш хэлэлцэнэ



“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн гаргасан гомдлыг маргааш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн давж заалдах шат/ хэлэлцэнэ. Анхан шатны шүүхээс Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган ялласан юм.

Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаснаар ийнхүү маргааш хэлэлцэхээр болжээ. Г.Буяндоржийн хэргийг Нийслэлийн шүүгч Ч.Хосбаярт хуваарилаад байгаа юм.  

Б.Чимэг

Эх сурвалж: Zaluu.com

 

Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз
Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.