С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой

С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой

Зам Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогтыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байна. Тэрээр үүнийг гүтгэлэг хэмээн үзэж, эрх мэдлээ хууль бусаар ашигласан эсэхээ тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт ханджээ.

Энэ талаар сайд С.Бямбацогт "Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно" гэв.

Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас177 тэрбумаар коксжсон  нүүрс авч туршина
Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас177 тэрбумаар коксжсон нүүрс авч туршина
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.