Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас177 тэрбумаар коксжсон нүүрс авч туршина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас177 тэрбумаар коксжсон  нүүрс авч туршина

Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас177 тэрбумаар коксжсон нүүрс авч туршина

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.08.09/ болж байна. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай болон нийслэлийн бондтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь БНХАУ-аас коксжих нүүрс авах талаар танилцуулга хийсэн юм.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан гэдгийг онцоллоо.

Тэрбээр ""Тавантолгой түлш", Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран туршилт хийсэн. Эхний ээлжид одоо байгаа түүхий эдээ солих шийдэл юм. Одоо ашиглаж буй түүхий эд, медленгийн тоосонцор үүсгэдэг дэгдэмхий бодис 19.1-25.5 хооронд хэлбэлзэж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн турш эл нүүрсийг хэрэглэсэн. Одоогийн туршилт нь медленг хагас коксоор солих явдал юм. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөг гаргаж, Хятад, Солонгос, Япон болон Евродын орнуудын үйлдвэрүүдийг судаллаа. Үүнээс Хятадын технологийг туршиж үзэхээр болсон.

80 тонн хагас коксжих түлшийг импортоор оруулж, зүүн болон баруун хоёр үйлдвэрт түлш үйлдвэрлэж, туршилт хийсэн. 97 удаагийн галлагаа хйиж, лабораторид шинжлүүллээ. Үр дүнд нь тоосонцор 157 мкг м.куб байснаас 43 боллоо. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувь болж буурсан. Хүхрийн хэмжээ 097 хувь байснаас 0.41 хувьтай гарсан юм.

Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзье хэмээх саналыг оруулж байна" хэмээлээ.

Д.Нарангуа дарга айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргvvлжээ
Д.Нарангуа дарга айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргvvлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.