Баабар:Эрүүгийнхэн, поп, бөх, төрийн тэрбумтан нэр дэвшиж буй нь сонгогчдын буруу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 35 секунд
Баабар:Эрүүгийнхэн, поп, бөх, төрийн тэрбумтан нэр дэвшиж буй нь сонгогчдын буруу

Баабар:Эрүүгийнхэн, поп, бөх, төрийн тэрбумтан нэр дэвшиж буй нь сонгогчдын буруу

 

Төрийн түшээдийг сонгох УИХ-ын энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл 69 бие даагч гээд нийтдээ 498 хүн нэр дэвшихээр болж Сонгуулийн ерөнхий хорооноос албан дэвшигчийн үнэмлэхээ гардан авав. Ингэснээр энэ сарын 11-нээс буюу ирэх бямба гаригаас нэр дэвшигчид хуулийн дагуу албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлэхээр болж буй юм.

Гэхдээ нэр дэвшигчдийн далд сурталчилгаанууд хэдийнэ эхэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголын ард түмний төлөө амь, биеэ зориулахад бэлэн агаа, анай нар уран цэцэн үгсээ урсгаад эхэлсэн нь телевизийн суваг солиход л тодорхой байна.  

Үүнтэй зэрэгцээд энэ удаагийн сонгуулийн өнгө төрх, нэр дэвшигчдийг төрд тохирох эсэх, хэн нь хэн бэ гэдэг дээр олны танил эрхэмүүд, зарим улс төрийн нөлөө бүхий зүтгэлтнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, нийтлэлч Баабар өөрийн фэйсбүүк болон твиттер хуудсандаа "Эрүүгийнхэн, поп, бөх, төрийн тэрбумтан нэр дэвшиж буй нь намуудын буруу биш Тэднийг ард түмэн таалдаг учраас дэвшүүлж бна. Буруу нь сонгогчдынх" хэмээн бичсэн байна.

Мөн урлаг, спортын нөлөө бүхий хэд, хэдэн хүн иргэдийг төлөөлдөг байгууллага буюу төр түшилцэх эрхэм түшээдээ байгууллагаа сонгохдоо сонгогчдыг идэвхтэй оролцохыг уриалсан байна. Учир нь аль нам ялах, хэнийг УИХ-д сонгохоос улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил хамаарна гэдгийг онцолсон байв.

Түүнчлэн хэдийнэ хэрэгжээд эхэлсэн Сонгуулийн тухай хуулийг шүүмжлэх хүн ч цөөнгүй байна.Тухайлбал, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа "2016 оны сонгууль халтуур сонгууль болно. Ярьж болохгүй, явж болохгүй, хөдөлж болохгүй, хөөрөлдөж болохгүй. Нэр дэвшигчид бол робот шиг бай, сонгогчид бол чихгүй, нүдгүй юм шиг бай гэж бичсэн хуультай. Ялангуяа залуу хүн, шинэ хүнд халгаатай, сонгогчдыг бол бүүр ч доромжилсон, үндсэн хуулиар баталгаажсан хүний сонгох сонгогдох, эрхийг мянган хувь дордуулсан байдалтай бичигдсэн хууль хэмээн бухимдангуй бичжээ.

С.Тэргэл

 

Орон сууцны үнэ буурсан ч иргэд худалдаж авч чадахгүй байна
Орон сууцны үнэ буурсан ч иргэд худалдаж авч чадахгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.