Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шуугиан тариад байсан “фотошоп”-той зургандаа тайлбар хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шуугиан тариад байсан “фотошоп”-той зургандаа тайлбар хийжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шуугиан тариад байсан “фотошоп”-той зургандаа тайлбар хийжээ

 

potoshopebiСүүлийн өдрүүдэд зүүн гурван аймагт гарсан гал түймэр нэлээдгүй газрыг хамарч улсад үлэмж хохирол учруулаад байгаа. Энэхүү хүнд нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түймрийн голомттой аймгуудад ажиллаж байгаа. Харин энэ үеэр цахим ертөнцөөр олны дургүйцлийг хүргэсэн нэгэн зураг шуугиан тариад авсан. Энэ нь Ерөнхийлөгч түймэрт өртсөн аймгуудад ажиллах үеэр түймрийн голомт дээр ажиллаж буй зургаа фотошопдож оруулсан нь хэл ам дагуулсан. Тэгвэл Ц.Элбэгдорж энэ зургийн тухай тайлбар хийжээ. Тэрээр “Галын шугаманд ажиллах иргэдээрээ бахархав. Тэд ч сэтгэлийн дэм авлаа, баярлалаа гэцгээж байв. Өмнө оруулсан зургийг зарим нь эвлүүлэг мэт мушгижээ. Эвдэрснийхээ хэрээр бусдыг дүгнэх нь өрөөсгөл. Энэ богино бичлэгээс бодит ойлголт авч болно. Миний оруулж байгаа зураг, бичлэгт ямар нэг эвлүүлэг, худал зүйл байхгүй болно. Нийтийн мэдээлэлд бид хариуцлагатай, ёс зүйтэй хандах нь чухал. Сэтгэл зөв бол үйлс зөв” хэмээн доорх бичлэгийг оруулжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
 
УИХ-ын даргаруу хутга барьж дайрсан хүн хэн бэ?
УИХ-ын даргаруу хутга барьж дайрсан хүн хэн бэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.