М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах зорилготой "МАНАН дэглэмийг түлхэн унагая" гэсэн уриатай жагсаал жилийн өмнө болсон.
Эл жагсаалыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар иргэний нийгмийн цөөнгүй хөдөлгөөнийхөн хамтран зохион байгуулсан билээ.
Тэд шаардлагаа Төрийн ордонд бүр тодруулбал тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдын өрөөнд орж өгсөн. Энэ үеэр нэгэн хүн М.Энхболдыг хутгалахаар дайржээ. Үүнийг тэд төд өдий хүртэл нуусан байна. Энэ талаар УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг 25-р суваг тв-гийн "Ам нээвэл" ярилцлагаар орохдоо хэллээ. Тухайн үед М.Энхболдын өрөөрүү УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, "Босоо хөх монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, "Дархан ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Д.Даш нар орж шаардлага хүргүүлж байв.