МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор, профессор Ж. Батмөнхийн нэрэмжит болголоо. Энэхүү үйл ажиллагаанд төрийн удирдлагууд, МУИС-ийн удирдлага болон багш оюутнуудын төлөөлөл оролцсонюм. Энэ үеэр Ж.Батмөнх агсны хувийн номын санд хадгалж байсан 1000 гаруй номыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санд түүний гэр бүлийн зүгээс хандивласан байна. Тус номын сан нь 2001 онд оюутны бие даах төв нэртэйгээр 2000 гаруй боть номын фондтой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол мэдлэгт суурилсан орчин үеийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, эмхэтгэл, ном хэвлэл, сурах бичгээр номын фондоо баяжуулсаар өдгөө 8000 гаруй номтой болсон бөгөөд уншлагын таван танхимтайгаар оюутан залуусдаа үйлчилж байгаа аж.
Б.УНДАРМАА
Эх сурвалж: Unen.mn