АНУ-д нутаг нэгтнүүдээ луйвардаж яваа Г.Дэлгэрмаа гэгч хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 26 секунд
АНУ-д нутаг нэгтнүүдээ луйвардаж яваа Г.Дэлгэрмаа гэгч хэн бэ?

АНУ-д нутаг нэгтнүүдээ луйвардаж яваа Г.Дэлгэрмаа гэгч хэн бэ?

 

Өөрийгөө сэтгүүлч, загвар өмсөгч хэмээн нэрлэх Г.Дэлгэрмаагийн луйвар Монгол Улсаас хальж, алс холын АНУ-д хөл тавьсан нь цахим орчинд шуугиан тарьж байна. Хүний нутагт ажиллаж амьдрах гэж зүдэрч яваа нутаг нэгтнүүдээ хулхидах, шантаажлах замаар хөлсөө урсгаж олсон хэдэн төгрөгийг нь саадаг энэ бүсгүйгээс болгоомжлох хэрэгтэйг сануулах гэсэн хэрэг. Нөгөө талаар сэтгүүлч гэх нэрийг барьж яваад сэтгүүл зүйн салбарт ажил үүргээ чин үнэнчээр гүйцэтгэж байгаа олон зуун сэтгүүлч ихэд эмзэглэж байна.

Түүний мөнгө олох арга заль, булхай луйврын тухай мэдээллийг АНУ-руу холбогдож луйвардуулсан хүмүүсийн төлөөллөөс авсан бөгөөд энэ тухайд ярилцлага өгөх олон хүн байгааг дуулгаж байсан. Тэгэхээр бид сэрэмжлүүлэх үүднээс АНУ-д ажиллаж амьдарч байгаа зарим иргэдийн яриаг дараа хүргэх болно. Юуны өмнө Г.Дэлгэрмаа нь элэг нэгт монголчууддаа хандаж “Би сэтгүүлч, загвар өмсөгч, мисс. Өндөр боловсролтой шударга хүн. Миний өвөө хурандаа байсан, нэртэй төртэй айлын хүүхэд шүү” хэмээн хандаж улмаар “Би хүний нутагт амьдрах гэж зүтгэж яваа хоёр хүүхэдтэй эх хүн надад ингэж туслаач, хэдэн ам.доллар зээлээч. Ийм тйим ажил эхлүүлсэн учраас удахгүй өгнө” гэх мэтээр итгэл төрүүлэн ханддаг байна.

Ийнхүү нутаг нэгтнүүдээ уярааж байгаад мөнгө зээлснийхээ дараа зээлдүүлэгч  хүнийхээ гар утас руу нүцгэн шалдан зургаа явуулдаг. Үүгээр ч зогсохгүй нууц эрхтнийхээ зургийг хүртэл явуулж өдөөн хатгадаг аргатай аж. Ийнхүү энэ арга зальд нь автахгүй бол дараагийн арга хэмжээнд шилждэг гэдгийг мөнгөө залидуулсан нөхөд ярьсан юм. Мэдээж түүний энэхүү арга залинд орж бүдэрсэн хэчнээн хүн байгааг таамаглах аргагүй.

Түүний дараагийн арга бол маш нарийн бөгөөд хүч хэрэглэсэн тактиктай. Тэрээр мөнгө зээлдүүлсэн хүнтэйгээ холбогдож, “Чухал ажил яръя” хэмээн хамт хооллож, шар айраг уусныхаа дараа “Машинд сууж ярих шаардлага байна” хэмээн авч гараад хамт сууж байхдаа харилцагчийнхаа гарыг авч өөрөө удирдан энгэр цээж, хөх рүүгээ хийлгэдэг бөгөөд нууц эрхтэн рүүгээ ч хийлгэсэн тохиолдол байгаа аж. Түүний энэ үйлдлийг бол хүч хэрэглэж байна гэхээс өөр аргагүй. Тухайлбал, Эрүүгийн хуульд “Бусдыг өөртөө татах замаар өөрөө хүсэхгүй байхад хүчээр удирдан өдөөн хатгасан бол....” гэх заалт ч бий. Эрүүгийн хуулийн тус заалтаар бол Г.Дэлгэрмаа бусдыг луйвардсанаас гадна дээрх хуулийн хариуцлагыг нэмж хүлээх нэгэн гэдэг нь харагдана. Энэхүү хүчээр өдөөн хатгасан, өөртөө албаар татсан үйлдлээ  машиныхаа камераар бичиж аваад хоцордог гэнэ. Харин зээлдүүлэгч мөнгөө нэхэхээр “Таны бичлэг надад байгаа шүү. Олонд дэлгэж, эхнэр хүүхдэд чинь үзүүлнэ” хэмээн сүрдүүлдэг, бичлэг явуулдаг ажээ. Ихэнх эрчүүд түүнд хүчирхийлэл үзүүлээгүй ч энгэр цээж рүү нь гараа хүчээр хийлгүүлсэн бичлэгээ хараад мөнгөө авахаа больж хаядаг учраас тэр энэ замаар маш олон хүнийг луйвардсан гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл нэгэнт ийм арга замаар мөнгө олдог эмэгтэйтэй холбогдсон гэдгээ мэдсэн эрчүүд гэр бүл, нэр төрөө бодож хаясаар байгаад өөгшүүлж давраасан гэдгийг ч хэлж байна.

Гэхдээ Г.Дэлгэрмаа нь тухайн нөхцөл байдал, хүний харилцаа бэл бэнчингийн хэмжээнээс хамааран, 3000-5000 ам.доллар зээлэх нэрээр авч, дараа нь дээрх аргаа хэрэглэсээр ирсэн гэнэ. Гэр бүлээ тэжээх, ахуй амьдралаа өөд татах, сурч боловсрох, эмчлүүлэх, аялах гээд олон салаа замаар АНУ-д монголчууд ажиллаж амьдарч байгаа учраас Г.Дэлгэрмаа мэтийн итгэл төрүүлсэн луйварчдаас хол байхыг сануулах үүднээс үүнийг хүргэж байна.

Загвар өмсөгч хэмээн өөрийг рекламдах Г.Дэлгэрмааг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Учир нь тэрээр 2013 онд нэрт уяач бизнесмэн Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхөд хүчиндүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн сенсааци тарьж байсан. П.Энхмөнх эргүүлэн хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Г.Дэлгэрмаа гэж хүүхэн өөрөө ажил хэрэг ярих гэж баахан өдчихөөд хүн дарамталж их хэмжээний мөнгө нэхсэн. Өгч чадахгүй гэхээр цагдаагийн байгууллагад өгнө гэж байна. Ийм шантаажлагч нар байна шүү” хэмээн хэлж байв. Бид хууль шүүхийн байгууллага биш учраас П.Энхмөнх тэр хоёрын дунд юу болсныг мэдэхгүй. Г.Дэлгэрмаа хохирсон ч байж болно. Эсвэл шантааж үзүүлсэн ч байж болно. Гэхдээ бид шүүн тунгаах эрх байхгүй учраас энэ тухай хөндөхгүй. Гагцхүү П.Энхмөнх “Ийм шантаажлагч нар байна шүү” хэмээн онцолж байсан нь чухал юм. Яагаад гэхээр энэ бол П.Энхмөнх гэх хүний байр суурь. Ганцхан энэ жишээн дээрээс харахад Г.Дэлгэрмаагийн энэ шантаажлах үйлдэл нь нэлээд эртнээс бололтой бөгөөд бүр тив алгасчээ хэмээн бодоход хүргэж байна.

Энэ мэт гоё сайхан гэх бие, өнгөтэй өөдтэй хувцас нөмөрч, уран цэцэнг үг хэрэглэсэн “чөтгөр”-үүд харьд ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүдээ зальдаж байгааг сануулахгүй байхын арга алга.  

Нөөцийн махыг 20 хувь хямд үнээр зарж эхэллээ
Нөөцийн махыг 20 хувь хямд үнээр зарж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.