Нөөцийн махыг 20 хувь хямд үнээр зарж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
Нөөцийн махыг 20 хувь хямд үнээр зарж эхэллээ

Нөөцийн махыг 20 хувь хямд үнээр зарж эхэллээ

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргалаа. Үнэ ханшийн хувьд зах зээл дэх үнээс 21 хувиар хямд, түрүү жилийнхээс 300 орчим төгрөгөөр хямд байгааг албаныхан онцолж байна.

Өнгөрсөн жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцож төрөөс урамшуулал олгодог байсныг энэ жил зогсоосон ч Засгийн газраас баталсан “Мах хөтөлбөр”-ийн хүрээнд мах бэлтгэн нийлүүлэгч компаниудад  хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байгаа юм.

Тухайлбал, “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компанид жилийн 12,5 хувийн хүүтэй 25 тэрбум төгрөгийн зээл олгох ажил эхэлжээ.

Нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот дахь борлуулалтын цэг, дэлгүүрээр дамжуулан ирэх долдугаар сар хүртэл худалдаална.

Б.Энх

Хөтлөгч бүсгүй хөхөөрөө од болов (видео)
Хөтлөгч бүсгүй хөхөөрөө од болов (видео)
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.