Д.Дагвадорж “Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх төсөл”-д хандив өргөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Д.Дагвадорж “Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх төсөл”-д хандив өргөв

Д.Дагвадорж “Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх төсөл”-д хандив өргөв

 

68140

“Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчир дэлхий даяар тархан суурьшсан монголчуудтай уулзаж, аж амьдралтай нь танилцаж яваа аж. Түүний баг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудын талаар 2009 оноос олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлжээ. Тэртээ 2009 оноос олон улсын хэмжээний төсөл болж мэргэжлийн ажлууд эхэлж, зохих хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагууд гарч ирсэн учраас дөрвөн хүнтэй судалгаа, зураг авалтын баг аялах болсон байна.

Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж тус багийнханд мэргэжлийн камер хандивлажээ. Энэ талаар Ц.Санчир цахим хуудастаа “Монголын төлөөх үйлсэд зориулсан аваргын хишиг байлаа. “Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх төсөл”-ийн дэмжигч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сүмогийн Ёкозуна Асашорюү Акинори Дагвадорж билээ. Tasam-ын хувьд NIKON D4, NIKON D800, NIKON D700 мэргэжлийн аппаратуудаар зураг авалтаа хийдэг. Ийнхүү CANON 5D mark II дуран төрлүүдээрээ нэмэлт гэрэл, иж бүрнээр зэвсэглэх өдөр ирлээ. Үнэхээр Монголоо гэсэн, Монгол түүх соёлоо гэсэн чин сэтгэлтэй, бодит үйлстэй мундаг хүн юм аа. Үнэхээр их урам, зориг нэмэгдлээ, баярлалаа аварга аа! Түмэн олондоо түгээн талархъя” хэмээн бичжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Б.Цэвээндаш,  Т.Гүррагчаа нар Эверестээс бууж, Лхасаар дамжин Катманду хот руу ниснэ
Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар Эверестээс бууж, Лхасаар дамжин Катманду хот руу ниснэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.