Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар Эверестээс бууж, Лхасаар дамжин Катманду хот руу ниснэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Б.Цэвээндаш,  Т.Гүррагчаа нар Эверестээс бууж, Лхасаар дамжин Катманду хот руу ниснэ

Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар Эверестээс бууж, Лхасаар дамжин Катманду хот руу ниснэ

Балбад газар хөдөлсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 7 мянгад хүрчээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш зэргэлдээх Энэтхэг, Бангладеш зэрэг улсуудад мэдрэгдсэн юм. Энэ үеэр Эверестэд  авирч явсан 80 гаруй уулчин амиа алджээ. Тэдний дунд манай улсын хоёр уулчин  харин амьд үлдсэн. Тэд Төвийн талаас Эверестэд авирсан бөгөөд  5200 метрийн өндөрт байрлах өөрсдийн кемпдээ байна хэмээн утсаар ярьж байв. Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, гавъяат тамирчин, 74 настай Т.Гүррагчаа нар ийнхүү эх орон  руугаа холбоо бариад өнөөдрөөс доошоо бууж эхэлсэн байна.  Эверестээс бууж ирсний дараа Лхас руу явж, тэндээсээ Балбын нийслэл Катманду хот руу нисэх ажээ. Манай хоёр уулчин ийм хүнд хэцүү нөхцөлд Эверестийн 7180 метрийн өндөр гарч чаджээ. Газар хөдлөлтийн чичирийлэл, цасны нурангийн улмаас олон хүн амь үрэгдсэн тул Эверестэд авирах уулчдын авиралтыг бүтэн жилээр зогсоосон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.