Монголын улс төрчдийн залуу нас
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 4 секунд
Монголын улс төрчдийн залуу нас

Монголын улс төрчдийн залуу нас


Залуу нас гэдэг хэн хүнд эргэж олдоггүй эрхэм нандин зүйл. Энэ удаа  shudarga.mn сайт Монголын улс төрчдийн залуу халуун нас, намтар түүхэнд нь тэр бүр бичгдээгүй  үлдсэн сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.


Засварчнаас ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж

Одоогоос 30 гаруй жилийн өмнө. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр үед байлдагч Элбэгдорж байж. Тэрээр, 1981 онд Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэй төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байсан аж. Элбэгдоржийн хүссэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь тэр жил төвөөс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, улмаар тушаал дэвшин машинист болжээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан гэдэг.

 МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

Түүхийн багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж, залуучуудын байгууллагаас Ерөнхий сайд хүртэл амжилтанд хүрч чадсан Ч.Сайханбилэг. Монгол оронд ардчилсан үйл явц өрнөсний дараахан Монголын Залуучуудын холбоонд ажиллаж байжээ.Түүнээс хойш зургаан жилийн турш /1991-1997/ тус холбоонд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотыг хариуцсан даргын үүрэгт ажлыг хийж байв. Парламентад тэрээр 27 настайдаа анх хөл тавьж, хоёрхон жилийн дараа Гэгээрлийн сайдаар томилогдов. Энэ нь ч мөн залуудаа сайд болсон Монголын улс төрийн түүхийн нэгэн жишээ. Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” хэмээн үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг байсан болохоор сэтгүүлч гэж эндүүрдэг. Угтаа тэрээр түүхийн багш мэргэжилтэйгээс гадна тэрээр МУИС-ийг хуульч, АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус дүүргэсэн юм. Улс төрөөс түр завсарлага аваад тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулан парламентад дахин орж ирэв. Ингэхдээ тэрээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар дөрвөн жил ажиллаад дараагийн парламентад улиран сонгогдоод ажиллаж байна. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нас ойролцоо улстөрч найзууд. Ч.Сайханбилэг эхнэртэйгээ 1992 онд  Байгал нуурын хөвөөн дээр танилцсан хэмээн ярьж байсан удаатай.

Харин түүний найз С.Баярцогт энэ үед халимаг бүсгүйд дурлаж, “Түүнтэйгээ гэрлэхгүй ч ббайж магадгүй” хэмээн ярьж бичлэг хийлгэсэн нь өдгөө шуугиан тариад байгаа. Хамгийн залуудаа улс төрийн тогоонд чанагдаж, өдийг хүртэл хүчин зүтгэж яваа С.Баярцогт 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдохдоо С.Баярцогт 23 настай байж. Москвагийн Их сургуулийг эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжлээр төгсч ирээд ганцхан жилийн дараа л тэрээр парламентын гишүүн болсон юм. ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлага, Колумбын Их сургуулийг олон улсын эдийн засагч, МУИС-ийг хуульч, эрхзүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Тэрээр 1990, 1996, 2004, 2008 оны нийт дөрвөн парламентад гишүүнээр сонгогдож ажилласан туршлагатай улстөрчийн нэг. С.Баярцогт 1998 онд Байгаль орчны сайд, 2004-2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Сангийн сайдын албыг хашиж 20 гаруй жилийн хугацаанд хоёр удаа сайдаар ажиллаж байс

Мөрийтэй тоглоомонд донтож явсан Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл



Тэрбээр 40 мянгатын "атаман" гэгдэж, сэхээтнүүдийн дунд өссөн. Хожмоо хамт ноцолдож, тоглож явсан найзуудаас нь олон нь Э.Бат-Үүлтэй хамт улс төрийн тогоонд чанагдах болсон билээ. Э.Бат-Үүл физикч мэргэжилтэй. Шалгуур өндөр гэгддэг МУИС-ын физикийн ангид одоогийн АН-ын дарга Н.Алтанхуягтай нэг ангид сурч байв. Тэд үүнээс хойш олон жил парламентад нэг ангид суусан. Тэрээр нэр бүл болоод удаагүй байхад нь Бат-Үүл гэгч нөхөр мөрийтэй тоглоомд нэг хэсэг донтжээ. Харин энэ үед эхнэр нь Хөвсгөлийн хамгийн хойд талын дархадын Ренчинлхүмбэ суманд очиж багшлах санал гаргажээ. Зэлүүд суманд Бат-Үүл ч тоглоомноос холдож, тэд өвлийн ид тачигнасан хүйтэнд хөөрхөн охинтой болжээ. С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж байсан билээ. Тэрбээр "Талийгаач бол их том улс төрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байна"

Оёдолчноос УИХ-ын гишүүн болсон  Х.Баттулга
 


Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь Алтанцэцэг гэх ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийн сонссон Х.Баттулга хүү  Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг.  Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ . Тэрээр гэртээ савхин хүрэм оеж, шаггүй мөнгө олж байсан түүхтэй.

Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. отоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж,  Унгар улсад зарахаар  явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тиймээс  тэндээс 600 доллараар камер авч энд нэг   нугалж зардаг байсан юмсанж. Түүний дараагаар найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн түүхтэй. Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байжээ. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж л дээ.  Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч ийн бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн нэгэн. Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.

Гэр бүл үймүүлсэн хэргийн эзэн УИХ-ын гишүүн Наранхүү


Б.Наранхүү 17 настайдаа ангийнхаа охин Чимгээтэй гэрлэж Булганы хүргэн болж байжээ.
 Тэд гурван хүүтэй. Тэрбээр бизнест хөл тавих болсон нь эхнэртэй нь холбоотой. 17 настайдаа гэрлэсэн ч эхнэр нь зүрхний өвчинтэй тул хүүхэд төрүүлж болохгүй гэж эмч нар хэлжээ. Тиймээс эхнэрээ эмчлүүлэх 50 мянган доллар олохын тулд анх бизнест хөл тавьсан гэж өөрөө дурсжээ. “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүгийн талаар монголчууд төдийлөн сайн мэддэггүй байс ан цаг саяхан. Бээжингийн Олимпийн дараа алтан медаль авсан тамирчдад тэрбум төгрөг амлаж явсан энэ бийлэгжүү эрийг улсад найм түрүүлсэн  шарга азарга, “Алтжин”-гийн Г.Алтан хоёр л олны танил болгосон гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Одоогоос хэдэн жилийн өмнө “Сапу” компанийн захирал асан С.Жамьянсүрэн эхнэрийнхээ эсрэг гомдол гаргаж, шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл өгч байлаа. Тэрээр тухайн үед “Миний эхнэр Г.Алтан нь “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүтэй гэр бүлийн харьцаатай хэмээн хэвлэлээр ярилцлага өгч багагүй дуулиан дэгдээж байв. Энэ ярилцлагын дараа Б.Наранхүү захирал ямар нэг няцаалт хийгээгүй өнгөрсөн. Харин өнөөдөр тэрээр УИХ-ын гишүүн болжээ. 80 гаруй компани байгуулж байсан залуу Буянгийн Жагаагийн улаан фен. Хажиг, зожиг Буянгийн Жагаагийн нэртэй компани хүртэл байгуулж бужигнуулж явсан гэнэ.

Авилгалын загалмайлсан эцэг гэгдсэн Н.Энхбаяр

Тэрээр 1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуулийг төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Гэвч унаган мэргэжлийн салбартаа биш улс төрд гялалзтал амжилт үзүүлсэн юм.МАХН-ын гишүүнээр 1985 онд элсэж байсан. Гэвч хожим нь намынхаа үнэмлэхийг гаргаад чулуудаж явсан мэдээлэл бий. 1992 онд анх УИХ-ын хуралд сонгогдохын зэрэгцээ Засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажиллаж улс төрийн урт гараагаа эхэлжээ.
1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд дарга нь болжээ. Эндээс л түүний улс төрийн амьдрал эхэлсэн гэхэд болно. Н.Энхбаяр МАХН-ын даргаар томилогдонгуутаа өөрийн гэсэн тойрон хүрээллийг бий болгож чадсан. Бас түүнийг Соёлын сайд байхдаа яоуу найрагч бүсгүйтэй нууц амрагийн холбоотой гэсэн дуулиан тарж байсан удаатай.  МУ-ын Тэргүүн хатагтай нарын дундаас түүний эхнэр Цолмон хамгийн алдартай.

Эх сурвалж: Shudarga.mn

Г.Отгонцэцэг: Залуу нас гоо сайхны хамгийн том чимэг
Г.Отгонцэцэг: Залуу нас гоо сайхны хамгийн том чимэг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.