Г.Отгонцэцэг: Залуу нас гоо сайхны хамгийн том чимэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 51 секунд
Г.Отгонцэцэг: Залуу нас гоо сайхны хамгийн том чимэг

Г.Отгонцэцэг: Залуу нас гоо сайхны хамгийн том чимэг

 


Тайз дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрх, авьяас чадвараараа ялгарч яваа залуу жүжигчин бол СТА Г.Отгонцэцэг юм. Тэрээр уран бүтээл, гоо үзэсгэлэн, эрс шийдэмгий төрхөөрөө ч олны анхаарлыг татдаг. Түүнийг энэ удаагийн “Ярилцах  цаг” буландаа урьж ярилцлаа.

- Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ гэдэг уламжлалт асуултаар яриагаа эхэлье?

-Манай театрт 2 дугаар сарын 22-ноос хойш дэлхийн сонгодог сор болсон театрууд амилж байна. Энэхүү тоглолтоо энэ сарын 29-нд“Парисийн дарь эхийн сүм” жүжгээр хаахаар төлөвлөсөн байгаа. Харин одоо Ану хатан жүжгийн захиалгын тоглолттой байна. Энэ мэтчилэн театр маань уран бүтээлийн олз омог ихтэй ажиллаж байгаа. Миний хувьд Парисийн дарь эхийн сүм жүжгийн Эсмеральда “Нора” жүжгийн Нора, “Дон Кихот” жүжиг  зэрэгт тоглосон. Харин миний өөрийн хувь уран бүтээл гэвэл “Аюултай харилцаа” кино 2 дугаар сарын 16-нд нээлтээ хийсэн. Одоо Тэнгис кино теарт гарч байгаа. Энэ утгаар өнгөрсөн морин жил надад уран бүтээлийн олз омогтой маш  их ажлын ачаалалтай үр өгөөжөө өгсөн сайхан жил болж өнгөрсөн. Мөн ОХУ-ын  Улаан-Үд хотод болсонОлон улсын театрын феставальд оролцсон. Дээр нь театрын төлөвлөгөөт ажил, захиалгын тоглолт гээд уйдах завгүй залуу нас гэдэг шиг л өдөр бүхэн ажил  ундарч хөвөрч байна даа.

-Та театрын сайхан бүсгүйчүүдийн нэг. Залуу нас, гоо сайхны тухайд юу хэлэх вэ?

-Залуу нас, гоо сайхан бол үүний хамгийн том чимэг гэж боддог. Тийм залуу сайхан байгаа үедээ залуу насаараа өөрийгөө гоёж, илүү хийж бүтээх,өөрийгөө илүү боловсруулж хөгжүүлэх тал дээр уран бүтээлчийн хувьд өсч дэвжих тал дээр анхаарч байгаа. Залуу нас өөрөө богинохон учраас зав чөлөөгүй жүжгээс жүжгин хооронд гүйж явтал нэг л мэдэхэд зургаан жил өнгөрчихсөн байна шүү дээ.гэсэн хэдий ч бүх зүйл өчигдрийнх юм шиг санагдаж байна. Тийм учраас хийж бүтээе гэсэн зорилгодоо хүрч цагийг үр ашигтай зарцуулж, залуу насаараа гоёж хөгжүүлэх ёстой юм болов уу гэж бодож байна. Харин 30 гараад ирэхээрээ илүү их юманд боловсорч хандах хандлага мэдээж өөр болно шүү дээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэнддээ анхаарал тавих гэдэг ч юмуу энэ бүх зүйл төлөвлөгдөж жигдэрсэн байх үе байх л даа.

- Фенүүд тань жүжгийг тань үзээд сайн тоглолоо, гоё байлаа гэх мэтээр их урам хайрладаг байх даа?

-Фейс ээр баяр хүргэе, тийм ийм жүжиг байсан , сайхан байлаа гэж бичнэ, бас зарим нь зураг авчихсан байдаг. Энэ мэтээр хүмүүсийн талархсан сэтгэгдэл болоод урам зориг өгсөн үгүүд уран бүтээлч бидэнд маш их эрч хайрлаж байдаг. Энэ сайхан үгэнд бид тэжээгдэж хөглөгдөж байдаг. Энэ дашрамд тэдэндээ баярлаж явдаг гэж хэлмээр байна.Одоогоор ганц бие байгаа учраас уран бүтээлдээ л бүх анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ нас дахиж хэзээ ч олдохгүй.

Тайз амьдрал хоёр өөр. Отгонцэцэг жүжигчин маань амьдрал дээр ямар байхыг хүсдэг вэ?

-Амьдрал дээр бусдын адил Отгонцэцэг гэдэг жирийн нэг эмэгтэй хүн. Баярлана, хөөрнө, найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөнө, ажлын ачаалалтай байгаа үедээ амрахыг бодно. Гэртээ цаг зав гаргана гээд амьдралын хэм хэмнэл минь жигд үргэлжилж байна. Харин ялгарах зүйл нь гэвэл жүжигчин гэдэг мэргэжлийг сонгож хийж бүтээж байгаа маань хүний нүдэн дээр ил харагддаг учраас хүмүүс бага зэрэг намайг таньдаг байх.

-Таны хамгийн бухимддаг зүйл?

-Сүүлийн үед замын түгжрэлд их бухимддаг болсон. Замын түгжрэлээс болж өдрийн ажлаа алдах тохиолдол байна. Тийм учраас хүмүүсийн ая тухыг бодож зам тээврийн хөгжил дээр их ач холбогдол өгмөөр юм шиг санагддаг. Гадны орнуудад зам нь асар өндөр хөгжилтэй, жижиг тэрэгний зам, хурдны зам том тэрэг, жип, автобусны зам гээд нэг л зүгт очиж байгаа хэрнээ машин машинаар нь хуваарилчихсан байдаг юм билээ. ийм орчинд хүмүүс ямар ч бэрхшээлгүй, очъё гэсэн газраа Ямар ч саад бэрхшээлгүй очиж ажлаа чөлөөтэй амжуулж байна. Манайд өдөржин нервтэж, хамаг цаг шатахуунаа барах юм байна шүү дээ.

- Таны хамгийн жаргалтай мөч?

-Хүний амьдралд баяр жаргалтай мөчүүд олон байдаг. Зовсны эцэст жаргана гэж зовлонгийн дараах мөч хамгийн амттай байдаг. Түүн шиг бид нэг уран бүтээлийн ард гарах гэж дөрөв таван сар хөдөлмөрлөж халаалтгүй хүйтэн үед хөрч,тоос шороотой тайзан дээр мөлхөх үе  олон байдаг. Бас зохиолоо ойлгохгүй, эсвэл дүрийнхээ мөн чанарыг олж чадахгүй  үе ч олон байдаг. Тэгж байгаад уран бүтээл маань нээлтээ хийгээд, шүүмжлэгч, мэргэжлийн хүмүүсээс сайн үнэлгээ авах, дээр нь үзэгчдийнхээ халуун алга ташилтаар мялаалгах  тэр  мөчид хамгийн жаргалтай байдаг. Бас халуун гэр бүлээрээ байх жаргалтай.

-Хамгийн анхны кинонд бүтээсэн ямар дүр байдаг вэ?

“Боолын гэрээ” киноны Булгаа гээд бүсгүйн дүр байгаа. Энэ дүрээрээ би“Улаанбаатар” кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байсан.Энэ шагнал миний жүжигчний мэргэжил эзэмшсэнийхээ хувьд авсан хамгийн анхны том шагнал байлаа.

 

-Үзэгчид таныг “Орхидос” киноны дүрээр сайн мэддэг. Энэ кинонд тоглоход хэцүү байсануу?

-Мэдээж амар юм гэж юу байхав. Хүнд хэцүү зүйл байсан. Ялангуяа тэр хүүхдийг түлдэг хэсэг надад хамгийн хэцүү байсан. Анхандаа дадахгүй нэг сайн алгад ингэ, тэг гээд л найруулагч хэлэхэд худлаа гэдэг нь мэдэгдээд байна, өшөө илүү ууртай ширүүн бай, хэтэрхий зөөлөн байна гэх үеүд ч байсан. Яваандаа найруулагчийн хүсэж байгаа зүйлийг мэдрээд,  ойлголцсон. Зураг авалт Зүүнхараад нэг сарын хугацаанд үргэлжилсэн.

 

-Энэ мэргэжлийг эзэмшээд хамгийн их баярлаж, бахархаж байсан үе?

-Жүжигчин мэргэжлээрээ баярлаж бахархах үе зөндөө байна. Аливаа нэг уран бүтээлийн ард гараад тайзан дээр үзэгчдийн хүртээл болгоод тэдний алга ташилт,  хамт олны урмын үг авах тэр үед л надад хамгийн сайхан байдаг.

Ярилцсанд баярлалаа 

Д.Нэргүй

Эх сурвалж: www.dorgio.mn

Хамрын цацлага эмийг зөв хэрэглэх нь
Хамрын цацлага эмийг зөв хэрэглэх нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.