Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо,“Хөрс” худалдааны төвийн гадна "Тоёото приус" маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тус мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ.
Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Уг хэрэгт сэжигтнээр тооцон Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Өөдлөн