Говьсүмбэр аймагт нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн.
Тэгвэл Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг даргын тамгын газраас "Говьсүмбэр аймагт коронавирусийн тохиолдол гарсантай холбоотойгоор эхний хавьтлуудыг тогтоох, хөдөлгөөнийг зогсоох шийдвэрүүд гарч байна. Төмөр замын ажилтнаас вирус илэрсэн талаарх ЭМЯ-ны мэдээллийн дагуу түргэвчилсэн оношилгоо хийсэн.
Чойр өртөөний ажилчдын дунд хийсэн шинжилгээгээр хоёр хүний шинжилгээ эерэг гарсан тул тусгаарласан. Тэр хүмүүсийн ойр орчмын хүмүүсийг хяналтад бүрэн авч, тэдийг гэрт нь тусгаарласан. Цаашдаа төмөр замын ажилчдын шинжилгээний хариу гарна. Тандалт судалгаа явагдаж байгаа" гэж мэдээллээ.
Мөн Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Үүнд,
1. Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагаас эхлэн 0 /тэг/ зогсолт хийнэ.
2. Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
3. Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.