Аль зам талбай автомашингүй бүсэд хамрагдах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Аль зам талбай автомашингүй бүсэд хамрагдах вэ

Аль зам талбай автомашингүй бүсэд хамрагдах вэ

Х.ЦОМ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт энэ сарын 4-нд Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах  бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

Марафоны 5000 метрийн гүйлт нь  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө – Цэцэг төв- Зоос гоёл – МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө-  Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйх бол, 10000 метрийн гүйлт нь  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Сөүлийн гудамж -“Hope” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – 5-р сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис зочид буудал – Сансарын аюулгүйн тойрог – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн машрутаар гүйнэ.

Энэ өдөр марафон гүйх замууд болон Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд  автомашингүй бүс байх юм.

6-2-7_700x700

 

Эх сурвалж: www.polit.mn

“Эрдэнэс Тавантолгойн” захирал Ч.Сайнбилэг чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
“Эрдэнэс Тавантолгойн” захирал Ч.Сайнбилэг чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.