“Эрдэнэс Тавантолгойн” гүйцэтгэх захирал Я.Батсуурийг чөлөөлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгийг оронд нь томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргаж байсан. Өчигдөр Ч.Сайнбилэг өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна. Өмнөх удирдлага Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулсан учраас компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхын тулд Ч.Сайнбилэгийг томилсон байдаг. Гэвч Тавантолгойн гэрээний төсөлтэй холбогдов уу, эсвэл экс дарга Я.Батсуурь нь батлан даалтад гарсан нь нөлөөлөв үү, томилогдоод удаагүй байсан Ч.Сайнбилэг дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь олны анхаарлыг татаж эхлээд байна.
Ж.МАРАЛ
Мэдээ.мн