Э.Уянга: Тамирчны ур чадварын тухай өгүүлсэн кинонд тоглолоо -
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
Э.Уянга: Тамирчны ур чадварын тухай өгүүлсэн кинонд тоглолоо -

Э.Уянга: Тамирчны ур чадварын тухай өгүүлсэн кинонд тоглолоо -

Тив, дэлхийн тэмцээнүүдэд “Монгол” гэдэг нэрийг мандуулдаг тамирчин бүсгүйчүүд маань сүүлийн үед өөр салбарт хүч үзэх болжээ. Ихэвчлэн татами, дэвжээн дээр хардаг тэднийг ТV5 телевизээс зохион байгуулсан “Загварын ертөнцөд”, “Ододтой бүжиглэе” зэрэг цэнгээнт нэвтрүүлэгт оролцож, хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч та харсан болов уу. Тэгвэл энэ удаад олон улсын боксын рингэнд эх орныхоо нэрийг дуудуулсан олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Э.Уянга дэлгэцийн бүтээлд тоглосон талаарх мэдээлэл цацагдах болсон. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн түүнтэй утсаар холбогдож энэ талаар тодруулсан юм.

 

-Таныг кинонд тоглосон тухай мэдээлэл гарсан. Ямар дэлгэцийн бүтээлд тоглосон юм бэ?

 

-“Онч мэргэн” продакшны шинэ уран бүтээлийн нэгэн дүрд тоглолоо. Киноны зураг авалт өнгөрсөн оны долдугаар сард эхэлсэн. Ямар агуулгатай бүтээл болох, миний ямар дүр бүтээснийг киног үзээд мэдвэл илүү сонирхолтой байх.

 

-Найруулагч таныг кинондоо тоглуулахаар сонгосон юм чинь тамирчин хүнтэй холбоотой уран бүтээл гэж таамаглаж байна?

 

-Ерөнхийдөө тамирчны ур чадварын тухай өгүүлсэн кино болсон. Кинонд би Чимэгээ гэх бүсгүйн дүрийг бүтээсэн.

 

-Кинонд тоглох ямар санагдав?

 

-Амаргүй юм билээ. Гэхдээ тамирчин хүний талаар өгүүлсэн бүтээл болохоор бүтээсэн дүр маань надаас хол байгаагүй.

 

-Кино хэдийд нээлтээ хийх вэ?

 

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Найруулагчаас асуувал илүү хариулт өгнө.

 

-“Онч мэргэн” продакшныг жүжигчин Н.Ялалт үүсгэн байгуулсан бил үү?

 

-Тийм ээ. Жүжигчин Н.Ялалтын продакшн


Эх сурвалж: Unen.mn

Г.Шийлэгдамба ухамсараараа ажлаа өгчих л дөө
Г.Шийлэгдамба ухамсараараа ажлаа өгчих л дөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.