Г.Шийлэгдамба ухамсараараа ажлаа өгчих л дөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Г.Шийлэгдамба ухамсараараа ажлаа өгчих л дөө

Г.Шийлэгдамба ухамсараараа ажлаа өгчих л дөө

 

 

      “Гологдогсод, гомдогсод”-ын бүлгээс гудамжинд тэнэж явсан нэг хүү Монгол Улсын Эрүүл мэн­дийн салбарыг элгээр нь хэвтүүлчихлээ хэмээн халаглах ахмадууд энэ талбарт цөөнгүй бий болжээ. Мэргэжлийн бус Г.Шийлэгдамба эрүүл мэндийн салбарыг толгойлох болсоор чамгүй хугацааг үдсэн ч өнөөдөр ямар нэгэн шинэчлэл хийх нь бүү хэл байгаагаас нь долоо дордуулсан олон баримт бий. 

 

     Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд хуучирч муудсан ч энэ тал дээр авсан арга хэмжээ алга. Ерөөсөө л гарын үсэг зурж тамга дардаг нэг ийм сайдтай болчихоод байна. Эмнэлэг нэмж барих энэ тэр асуудал бол өнгөрсөн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар салбаруудад төсвийн хэмнэлт хийж танасан. Салбараа мэддэг, ажлаа чаддаг сайдууд нь гүйж байж гайгүй шиг таналт хийлгэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Харин Эрүүл мэндийн сайд маань эмийн төсвөөс 20 ху­вийг хасч байхад чимээгүй л суусан тухай яриа ч газар авлаа.

 

     Үүнээс болж эрхтэн шил­жүүлэх хагалгаанд орсон олон зуун хүн эм авч чадахгүйд хүрч, есөн дүүрэг, 21 аймгийн эм­нэлгүүд, эмийн үйлдвэрүүдэд өрийн данс бий болчихсон гэх. Урвалж бодис хангалтгүйгээс эмнэлгүүд шинжилгээний тоогоо цөөлсөн, хугацаа нь дууссан түргэний машин олширсон,  эмнэлгийн засвар үйлчилгээ байхгүй, муудсан учраас дээврээс нь ус гоождог, шал нь ховхорсон гээд олон зүйлийг энд дурдаж болно.

 

     Тэгэхээр Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба маань өөрөө ухамсараараа зайгаа тавьж өгөөд зайлуул яасан юм. Салбараа мэддэг, ажлаа хийж чаддаг нь хий л дээ гэж хэлмээр байна.

 

 

Н.Дөл  

 
 
- See more at: http://www.unen.mn/content/49355.shtml?alias=politics#sthash.nduzeolV.dpuf
А.БАЯРЗАЯА: МОНГОЛ ОХИД НАТУРАЛ ШАРГАЛ АРЬСТАЙ МӨРТЛӨӨ ЦАГААН КРЕМ ТҮРХДЭГ НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА
А.БАЯРЗАЯА: МОНГОЛ ОХИД НАТУРАЛ ШАРГАЛ АРЬСТАЙ МӨРТЛӨӨ ЦАГААН КРЕМ ТҮРХДЭГ НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.