БГД-ын Засаг дарга Д.Оросоо өөрийгөө В.Путинтэй зүйрлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
БГД-ын Засаг дарга Д.Оросоо өөрийгөө В.Путинтэй зүйрлэв

БГД-ын Засаг дарга Д.Оросоо өөрийгөө В.Путинтэй зүйрлэв

 

14316512265555439ac2f67

Аугаа ялалтын баярын 70 жилийн түүхт ой өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Уламжлал ёсоор дэлхий нийт Орос орон руу чих тавьж, хараа бэлчээсэн. Ах нар ч ялалтын баяраа урд урьдах жилүүдээс өргөн дэлгэр, ёслол төгөлдөр хийж, орчин үеийн зэвсэг техникээ АНУ тэргүүтэй дэлхий нийтэд гайхуулаад амжсан. Тавдугаар сарын 9-ны баярын өдрийн хамгийн чухал хэсэг бол яалтчгүй ялалтын парад. Манай цэргийхэн ч тэрхүү парадад алхаж эх орноо сурталчилаад амжсан.

Тэгвэл яг энэ үеэр манайд үүнээс дутахааргүй томоохон сүрт жагсаал болжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо өөрийн дүүрэгт харьяалагдах бүх хүчний байгууллагуудыг цуглуулж ялалтын парад хийсэн байна. Тэрхүү зураг нь олон нийтийн сүлжээ сайтаар нэлээдгүй шуугиан тарьж байна. Зарим нь ч Д.Оросоог өөрийгөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй зүйрлэж бодож дээ. В.Путиныг дуурайлаа. Ялалтын 70 жилийн арга хэмжээнээс хуулсан нь гэнэ. Нэг дүүргийн дарга шүү дээ!!! Улсынх нь Ерөнхийлөгч ийм жагсаал хийгээгүй байхад. Өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй байгаа бололтой. Арай л дэндэж байна даа” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байна.

Г.Болд Uls.mn

 
 
 
Н.Ганибал гишүүний сууж явсан автомашин осол гаргаж, хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ
Н.Ганибал гишүүний сууж явсан автомашин осол гаргаж, хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.