УИХ-ын гишүүн Н.Ганибал тойрогтоо ажиллаж байх үедээ зам тээврийн ноцтой осол гаргасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 24-ний өдрийн 19.00 цаг орчимд УИХ-ын гишүүн Н.Ганибалын сууж явсан Nissan patrol Y62 маркийн автомашин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын замд зорчиж явахдаа зам тээврийн осол гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн автомашиныг түүний туслах жолоодож явсан бөгөөд Toyota Hilux маркийн автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас Toyota маркийн автомашинд сууж явсан хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.