Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр үр зулбуулах эм зарж байсан иргэдийг илрүүлжээ. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байсныг илрүүлсэн байна. Хууль бус эм худалдалсан наймаачдаас үйлдвэрлэсэн улс болон нэр нь тодорхойгүй, хоёр хайрцаг эм хураан авчээ. Одоогоор эмийг хаанаас авсан гэдгийг нь тогтоохоор байцааж байгаа гэнэ.
Өмнө нь мөн ийм хэрэг гарч байсан бөгөөд баталгаагүй үр зулбуулах эм авч ууснаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан тохиолдол ч бий юм.
Эх сурвалж: Шуурхай.мн