СЗХ-ны дарга Д.Баярсайхан Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүдтэй уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
СЗХ-ны дарга Д.Баярсайхан Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүдтэй уулзав

СЗХ-ны дарга Д.Баярсайхан Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүдтэй уулзав

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр банк бус санхүүгийн байгууллагууд болон хадгаламж зээлийн хоршооны салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнүүдийн ажлын явц, үр дүнгийн талаар санал солилцсон юм.

Тодруулбал хамтран хэрэгжүүлж буй "Бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" техникийн туслалцааны төслийн хүрээнд банк бус санхүүгийн итгэлцлийн болон гадаад валютын арилжааны үйл ажиллагааны эрх зүйн орчин мөн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, шаардлагатай журам, зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна. Харин хадгаламж, зээлийн хоршооны салбарт хууль тогтоомжийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, хадгаламж, зээлийн хоршооны дотоод хяналтыг хэрэгжүүлэгч хяналтын зөвлөлийг чадавхжуулах зэрэг ажлыг хийж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалтын үеэр төслийг үр дүнтэй хамтран хэрэгжүүлж салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хамт олон, салбаруудынхаа нийт оролцогчдын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, өнгөрсөн жилүүдэд бий болгосон хамтын ажиллагаа, зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлж байгаагаа онцолсон юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Б.Мэдрээ: Офшор данстай хүнийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй
Б.Мэдрээ: Офшор данстай хүнийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.