Б.Мэдрээ: Офшор данстай хүнийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
35 минут 13 секунд
Б.Мэдрээ: Офшор данстай хүнийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй

Б.Мэдрээ: Офшор данстай хүнийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй

 

Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Та 2012 онд намын жагсаалтанд багтсан ч хамраараа таслуулна гэдэг болсон. Таныг жагсаалтын урд бичигдэх боломжтой байсан гэдэг юм билээ?

-Тэр их учиртай. Би анх наймдугаарт жагсаж байгаад, фракцынхаа эв нэгдлийг бодоод 10-д орсон. Эмэгтэй квотоор Батчимэг гишүүнийг 10-д багтаагаач гэхээр нь ухраад 11-д ороод. Тэр үед хүчтэй баривчилгаа болоод МАХН таван хувийн магадлалтай байсан ч 8 болоод өсчихсөн, тэгээд таслуулчихсан даа.

-Та фракцаар өвчилсөн хүн биш.МҮДН-ынхныг сайн эдийн засагчид гэдэг дээ.

-Миний бие МҮДН-ын гишүүн байсан хүн, угшлаараа тэгээд явчихдаг юм байна лээ. Залуу эдийн засагчдын клуб гэж байгаад ардчилсан хувьсгал эхлэнгүүт МҮДН нам болоод явчихсан.

-2012 онд олон суудал авч АН эрх барьсан. Танд албан тушаал өгөөгүй юм шиг санагддаг.

-Би тохироо ч юм уу, бусдын хэлдгээр наймаа ч юм уу хийгээгүй.  Бас банкны Гүйцэтгэх захирал гээд хариуцлагатай ажил хийж байсан болохоор бас албан тушаал гэж улайраагүй. Мөрөөрөө яваад ирсэн.

-Мэргэжлийн амбиц танд байдаг байх, Монголбанкны үйл ажиллагааг шүүмжлээд байдаг. Та топ банкийг олон жил удирдлаа?

-Зээлийн хүүг бууруулах талаар Монгол улсдаа дорвитой ажил хийе гэж бодож байгаа.  Одоо миний насны хувьд ч, арилжааны банкны салбарт ч хангалттай ажиллалаа. Манайхан биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг даа. Төрийн эрх барих байгууллагын түвшинд банкны зээлийн хүүг бага болгох талаар хувь нэмэр оруулъя гэсэн чин хүсэл, эрмэлзэл, зорилго тавьж байна.

-Та манайд үйл ажиллагаа явуулж байгаа банкны зээлийн хүүг өндөр гэж боддог уу?

-Өндөр. Зээлийн хүүг бууруулах боломж хангалттай байгаа. Хэд хэдэн чиглэлээр хийж болно. Хуулийн хүрээнд, Монголбанкны хүрээнд, арилжааны банкуудын хамтын ажиллагааны хүрээнд буюу Монголын банкны холбооны шугамаар ангилаад, хууль, эрх зүйн баримт бичгүүдэд нь дорвитой өөрчлөлт оруулбал болохгүй гэх асуудал биш.

-Эдийн засгийн хямрал юунаас эхтэй вэ. АН-ын буруу л гэх юм?

-Бид энэ тал дээр дэлхийн түвшинд сэтгэх ёстой. Блүүмберг ТВ- ээр гарч байгаа мэдээ, интернэтийн мэдээ энэ тэрээ хар л даа. Ер нь дэлхийн эдийн засаг судалдаг эрдэм шинжилгээний байгууллага, институтууд судлаад энэ хямрал 2014,15,16,17 оныг дуустал явагдана гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хямарч байна. Зөвхөн манай намаас болсон юм биш. Дэлхийн эдийн засаг 2018 оноос л сэргэх хандлагатай байгаа. Хоёр гурван жишээ хэлье. Нүүрс 120-130 ам.доллар хүрдэг байсан бол одоо 20-н хэдхэн доллар, төмөр 130-150 ам.доллар хүрдэг байсан бол одоо бас л 20-иодхон ам.доллар. Зэс нь 8000 доллар гардаг байсан бол одоо 4500 ам.доллар. Энэ гурваас харахад манай гол гаргадаг экспортын үнэ хамаагүй доошоо буусан. Хүмүүсийг мэдлэггүй, боловсролгүй, юм уншдаггүй, зурагт, интернэт үздэггүй гэж доош нь чихэж, мушгин гуйвуулж, улс төржүүлэх юм бол утгагүй. Хямрал болохоор зэрэг л манай АН-ынхан засаглах юм, гэхдээ чадлынхаа хэрээр ажиллаж, их бүтээн байгуулалт хийж байна. Сөрөг хүчин өөрсдөө дорвитой юм хийгээгүй мөртлөө АН-ыг муулах, харлуулах, гутаах юм хийж байна. Та нар, хотынхоо Бат-Үүл даргыг хар. Ордны зүүн талд хуучин Хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар зараад хотынхоо төсөвт 24 тэрбум 450 сая төгрөг оруулчихлаа. Хотын өмнөх үе үеийн удирдлагуудыг хотын төсөвт газар худалдсан орлого оруулдаггүй байсан ш дээ. Тэгэхээр тэнгэр газар шиг ялгаа байгаа биз. Хэн нь нийтийн төлөө, ард олныхоо төлөө ажиллаад байгаа юм бэ, хэн нь хувийнхаа хармааг түнтийлгээд байна гэдэг энэ жишээнээс ил тод харагдана. Амаараа биш ажлаараа харуулсан. Энэ сайхан зам харгуйг хар, хот хоорондын, орон нутгийн замуудыг хар. Энэ орон сууцны зээлүүдийг хар.

-Одоо мөнгөтэй байгуулллага, хувь хүн алга. Мөнгө хаашаа орсон юм бэ? Энэ хямрал Танд мэдэгдэх юм уу?

-Мэдэгдэлгүй яахав. Эдийн засгийн эргэлт удаашраад ирж байна. Зээл авсан хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн зээл төлөлтийн хугацаа сунгагдаад ирж байна. Нүүрсээ өмнөхөөсөө ч илүү тоо хэмжээтэй олборлож, экспортолж байгаа ч гэсэн орж ирж байгаа мөнгө нь зардлаа нөхөөд, эргэлтийн хөрөнгөндөө ороод, ажилчдын цалин, үйл ажиллагааны зардал гээд илүү гарахгүй байна.

-Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалыг их шүүмжилж байна. Монголдоо ажиллаж амьдарч байгаагүй, банкиндаа баахан гадаадад төгссөн, Монголын арилжааны банкинд ажиллаж үзээгүй залуус ажилд авсан гээд...

-Золжаргал арилжааны банкинд ажиллаж үзээгүй гэвэл худлаа. Анх ХХБ-ны үүсгэн байгуулагчдын нэг, сүүлд дахиад ажиллаж байсан. Монголбанкинд өндөр боловсролтой залуучууд их ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг тогтолцооны хувьд нь арилжааны банкаар дамжуулж ажиллуулаад, тодорхой практик дээр сургаад, арилжааны банкуудын зовлон бэрхшээлийг мэдрүүлээд, тэнд ажиллуулбал тэр боловсролтой залуучууд зөв бодлоготой, зөв чиг хандлагатай ажиллах байх гэж боддог. Гэхдээ нэг юмаа умартаад байгаа. Ер нь аливаа улсын Төв банк улсынхаа эдийн засгийн бодит өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, ийм үндсэн хоёр зорилт тавин ажиллах ёстой. Монголбанк, бусад хэрэгслүүд, мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал, инфляцийг бууруулах, ханшийн тогтвортой байдлыг хангах гэсэн аливаа өдөр тутам хийх ёстой ажилд фокусаа тааруулаад байгаа нь буруу. Тэд УИХ-аар мөнгөний бодлого гэж оруулаад байгаа, Мөнгө зээлийн бодлого гэж байх ёстой юм. Мөнгө зээлийн бодлого гэж оруулах юм бол зээлийн бодлогоороо дамжуулж, эдийн засгийн бодит өсөлт болон ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгтэй.

Гол дутагдал нь энэ, энийг нийгэмээрээ ухаарахгүй байгаа юм. Манайх нийгмээрээ сэтгэлгээний өөрчлөлт оруулах ёстой. Бага хүүтэй зээл байлгах гол институци нь Монголбанк. Тэр байгууллага мэргэжлийн байгууллага, энийг УИХ-д танилцуулж, хууль журмандаа өөрчлөлт оруулах, тусгах, заавар журмандаа дээрх хоёр чиглэлийг дэмжсэн байдлаар заавар боловсруулж батлуулах хэрэгтэй. Одоо арилжааны банкаа жаахан дарамтлах, боомилох чиглэлээр журмууд, хууль эрх зүйн баримт бичгүүд гараад байгаа. Арилжжаны банкуудыг өнөөдөр мөнгө хүүлэгч, өндөр хүүтэй гээд бүгд муулж байгаа. Энэ бол зөвхөн өнгөн тал нь. Далд тал нь ганцхан асуудал, яагаад гэвэл бид хадгаламж эзэмшигчдэд жилийн 17-18 хувийн хүү төлж байна. Энэ хүүг төлөхийн тулд юугаараа нөхөх юм, зээлийн хүүгээрээ нөхөх ёстой. Тэгэхээр зээлийн хүүг бага болгох тал дээр л нийгмээрээ буюу энэ дотроо хууль тогтоох дээд байгууллага УИХ, мөнгө зээлийн бодлого хариуцсан Монголбанк, Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар бүгд хамтарч, уялдсан зөв бодлоготой ажиллах ёстой гэж бодож байна.

-Таныг Худалдаа, хөгжлийн банкны Мэдрээ гэж овоглодог. Ер нь банкныхаа хэдэн хувийг эзэмшдэг вэ?

-Нэг ширхэг ч хувьцаа байдаггүй.  Анхны дөрвөн үүсгэн байгуулагчийн нэг. Энэ банк миний төрүүлсэн хүүхэд шиг болохоор байгууллагадаа хайртай, сэтгэлээ зориулж ажилладаг, гэхдээ би юу гэж банкнаасаа дээр байх вэ. Худалдаа, хөгжлийн банкны дор байж, Худалдаа, хөгжлийн банкны Мэдрээ л гэж ярина уу гэхээс Мэдрээгийн Худалдаа, хөгжлийн банк гэж яривал буруу.

-Танайх хотын төвд улаан тоосгон байртай байсан. Чанар үзэмжтэй барилгаа буулгаж, оронд нь шинэ байшин барихаар бодоход хямралаас хол байна гэж харсан.

-Сайхан өгөөжөө өгсөн газар, бид дэлхийн түвшний оффисын барилга тэндээ барих гэж байгаа. Америкийн дэлхийд тэргүүлэх зиндаанд явдаг барилгын зургийн компаниар зураг төслөө хийлгэсэн.

Бусад барилгуудын чанар чансааг бүрэн мэдэхгүй ч гэсэн манай тэнд баригдах байр бол олон улсын стандартад нийцсэн дэлхийн түвшний чанартай байр баригдана гэж хэлмээр байна.

-Хүмүүс урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэдэг болж байхад Худалдаа, хөгжлийн бас боломжтой байна гэсэн үг байхдаа.

-Тэгж төлөвлөсөн боловч хямралаас болоод барилгын ажлаа хойшлуулсан байгаа. Хэзээ барихаа шийдээгүй байгаа, хямралыг давах ёстой. Хямралаас өмнө бид ярилцаад зураг төслөө хийлгэж байсан. Одоохондоо түр зогссон байгаа.

-"Фортуна" Батбаяр гишүүн өр гэдэг үгийг өглөг болгоё гэж санал оруулсан, тэр зөв үү?

-Тэрийг анзаараагүй, сонсоо ч үгүй юм байна. Гэхдээ ер нь болохгүй юм гэж байхгүй ш дээ. Жишээлбэл, түрээсийн байр гэж жишээ авъя. Хэрвээ 30 хувийн урьдчилгааны асуудлыг төр, барилгын гүйцэтгэгч компанитай тохиролцоод шийдэж өгөх юм бол оршин суугчид одоогийнх шиг хоёр өрөө байр сард 500-600 мянга биш, 250 мянга төлөөд 20 жилийн хугацаатай амьдраад тогтвортой мөнгөө төлөөд байвал тэр байр нь өөрийнх нь өмч болох нөхцөл байдал үүсэж болно.

-Энэ сонгуулийн үеэр Чингис, Самурай бонд зарцуулалтын талаар МАН их ярих болов уу?

-АНУ-ын Засгийн газар Төв банкиндаа 21 триллион ам.долларын өртэй. Тэрийгээ бага багаар төлөөд явдаг. Тэгэхдээ  тэр нь өнөөдөр ч бодит эдийн засагтаа мөнгө зарцуулж байгаа юм, өнөөдрийн хүмүүс нь ч боломжийн сайхан амьдарч байгаа, ирээдүйд ч илүү сайхан амьдрах бололцоог олгож байгаа. Хэрвээ өр гэдэг зүйлийг зөв ашиглаад, зөв зүйлд зарцуулаад байвал өнөөдрийн амьдарч байгаа бид ч аятайхан амьдрах ёстой, ирээдүйн хойч үе маань илүү үр өгөөжийг хүртэхээр болно. Нэг жишээ хэлье.

Нефть нэрдэг үйлдвэр барьчих юм бол өнөөдрийн бидэнд өгөөжөө өгнө, ирээдүйн хойчис гаднаас бензин масло импортолж авахгүй, хараат биш байдалд байна. Монгол Улс 40-50 жилийн өмнө ч нефть нэрдэг үйлдвэр барих ёстой гэж дотроо ярьж байсан байна, 50 жилийн дараа бид гадаадаас хараат байдалтай л байна. Хэрвээ 50 жилийн өмнө геологи хайгуулынхан нефть хайгуулын ажил хийгээд тэр үедээ барьчихсан бол тэр үеийнхэн ч гадаад руу урсах валютаа хэмнээд боломжийн амьдрах байсан байх, өнөөдрийн бид ч өгөөжийг нь хүртээд сууж байх ёстой. Энэ өрийг юунд, яаж, ямар хэлбэрээр зарцуулах вэ гэдэгт бодлого зөв байх ёстой гэж боддог. Тэрнээс биш ийм их баялагтай улс төлж чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Дээрээс нь манай монголчууд хамгийн түрүүнд маш өндөр боловсролтой байх ёстой. Ер нь баялагтай нь биш, боловсролтой нь хөгждөг тогтолцоо дэлхийд байна. Сингапурыг хар, Люксенбургийг хар. Байгалийн баялаг байгалаас өгөгдсөн зүйлүүд, дээрээс нь их өндөр боловсролтой байх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө.

-Офшор данс гэж ярьж байна, зарим нь байх ёстой зүйл, аймшигтай хэрэг биш гэж тайвшруулж байна?

-Энэ асуудалтай дэлхийн G 8-аас эхлээд дэлхийн бүх л орнууд тэмцэж байгаа. Одоо удахгүй болох Их наймын хурлаар зөвхөн офшор дансны асуудлыг хэлэлцэнэ. Улстөрчид нь авлига авсан мөнгөө офшор дансанд нууж байх шиг байна, бизнес талынхан татвараас нуусан мөнгөө тийш нь хийж байх шиг байна. Энэ буруу. Энийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй. Одоо хүмүүс "Байж болно ш дээ" гэж ярих гээд байна. Манайхан хааж нуугаад байна, тэр 49 хүн нь хэн юм бэ, улстөрчид, бизнесмэн нь хэн юм бэ гээд гаргаад ирэх ёстой. Тэгээд харахаар улстөрчдийг авлигын мөнгө мөн үү гэдгийг мөрдөн шалгах ёстой, бизнесмэнүүдийг татвараас яагаад зугтаалгасныг, ер нь зугтаалгасан байх, онолоороо тэрийг зөвтгөх арга байхгүй. Энэ 49 зөвхөн Панамын цааснаас гарч ирж байгаа болохоос дэлхийд маш олон офшор бүс байгаа, нэг л газар дэлгэгдсэнээс болж манайхаас 49 хүн байна гэхээр  цааш нь ухвал хэдэн ч хүн гарах юм бүү мэд. Эднийг зөвтгөөд хэрэггүй.

Одоо офшорт нуусан мөнгийг оруулж ирж, татвар энэ тэрийг төлүүлж, эргэлтэнд оруулах ёстой байх. Ирээдүй хойч үе маань бохир биш, эрүүл нийгэмд амьдрах ёстой. Тийм учраас тэмцэх ёстой, шалгах ёстой, бүх юм нь хууль ёсны дагуу нотлогдож батлах ёстой. Хаацайлж хэрхэвч болохгүй. 

-Нэг нь дарга сайд болохоор ах дүү, хамаатан садан нь баяждаг, төрөөс төрсөн тэрбумтан ярьдаг...

-Хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Би нэг хуулийг уншаад гайхдаг. Манай Авлигатай тэмцэх хууль, газар байгаа. Олон улсын стандартаар нэг л хүн хариуцлага хүлээдэг, авлига авсан нь л хариуцлага хүлээнэ. Тэр хүн лицензийн зөвшөөрөл өгөх юм уу, газрын гэрчилгээ өгөх, төсөвт нэг суулгах ч гэдэг юм уу, ямар нэг аргаар дарамталж авлига авч байна гэж ойлгож болно. Олон улсад өгсөн, зуучилсан хоёр нь хэрэгт татагддаггүй. Манайх авлига өгсөн нь ч хуулийн өмнө хэрэг хүлээнэ, зуучилсан нь, авсан нь ч хариуцлага хүлээнэ. Хэрэгт орохгүйн тулд гурвуулаа гэмт хэрэгт холбогдож шоронд орох дургүй л байж таараа. Тэгэхээр авлигын хэрэг илрэхгүй, хамгаалалтын систем болчихоод байна. Энэ нь авлига цэцэглэн хөгжүүлэх тухай хууль болж харагдаад байна.

-Банк дампуурах нь харьцангуй гайгүй ч, энэ засгийн үед Хадгаламж банк асуудалд орлоо. Сайн банкирын хувьд үүнийг юу гэж үздэг бол?

-Хадгаламж банк нийтэд нь хариуцлага хүлээгээд гол хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн алдаатай бодлогын үр дагавар байсан болохоос биш төр санаатайгаар дампууруулсан гэж энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хардаг. Түүнээс биш төр сүрхий оролцсон юм байхгүй. Харин төр олон хадгаламж эзэмшигчид, харилцагчдыг аврахын тулд тодрхой арга хэмжээ аваад, Төрийн банктайгаа Хадгаламж банкийг нийлүүлээд, зохих санхүүгийн дэмжлэг үзүүлээд явж байгаа. Харин хурдан л Төрийн банкийг хувьчлах ёстой.

-Улстөрчид сонин телвизтэй болдог гэдэг. Танай банк хажуудаа сонин, телевизтэй болсон.

-Бид нийгмийн өмнө хүлээх хариуцлагынхаа үүднээс  телевиз сонинтой болсон юм. Манай Блүүмбэрг телевиз олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхий нийтэд эдийн засаг, санхүүгийн талаар бодитой мэдээлэл өгдөг, бохир мэдээлэл гаргадаггүй суваг. Нөгөө нь мөн л яг адил бодлоготой Засгийн газрын мэдээ сонин гаргадаг. Хүмүүсийг хов жив, хар пиар, элдэв дайралтаас ангижруулсан, хэрэгтэй мэдээлэл өгөх зорилгоор эрхлэн гаргаж байна. Хүмүүсийг гэгээрүүлж, сургаж боловсруулж байгаа асуудал гэж ойлгодог. Манай банкны гол бизнес биш.

-Сайтыг мэдээллийн хөгжлийн шинэ шат гэж хардаг уу ?

-Би ерөөсөө сонирхдоггүй. Сайтыг уншихаар тамын орон шиг санагддаг. Яагаад гэвэл тэнд баахан залуучууд, эсвэл зориггүй аймхай ч юм уу, Баабарын хэлдгээр өөдгүй хүмүүсийн цуглуулга болсон, хүнийг харлуулж гутаагаад, хааяа нэг харахаар тамын ертөнц шиг санагдаад байдаг. Сайт байхгүй, ажиллуулахыг хүсдэггүй, тийм юм гарсан уншаарай гэвэл хааяа ордог, түүнээс хайран цаг л гэж боддог.

-Хөлбөмбөг сонирхдог гэж бүгд мэднэ.

-Сонирхох биш, тоглодог байсан.             

-Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшээд харамсалтай ялагдсан. Өмнө нь Хөлбөмбөгийн холбоонд байсан гэдгээрээ оноо алдах шиг болсон?

-Миний бие хөлбөмбөгийн холбоонд дэд ерөнхийлөгчөөр 1997-1998 онд ажиллаж, Азийн хөлбөмбөгийн холбоо, Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд элсүүлээд гарсан. Яагаад гэвэл 1997 оны хавар 2-р сард бил үү, Хөлбөмбөгийн холбооны хурал болоод би дэд ерөнхийлөгч болсон.

Гол зорилгоо хөлбөмбөгийг Монголд сонирхогчийн биш, мэргэжлийн чиглэлээр хөгжүүлье, ингэхийн тулд Азийн, Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд орох ёстой гэж үзсэн, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч байсны хувьд тэр зорилтоо биелүүлж, хоёуланд нь элсүүлсэн. Тэнд миний хувь нэмэр байсан. Дараа нь төсвөө дээрх хоёр холбоогоор батлуулаад анхны мөнгө нь нөгөө "морь" Ганболдын хувийн дансанд ороод ирэхээр нь л энэ буруу замаар явах нь гээд холбооны дэд  ерөнхийлөгчөөс огцроод холдсон. Өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн л дөө. Ноднин Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, тэгээд булхайгаар ялагдсан. Ийм л учиртай. Тэнд төрийн оролцоо, Хөлбөмбөгийн өмнөх удирдлагуудын булхай, өөрийнхөө хүмүүсийг тавьчихсан, аппарат нь тэр чигээрээ тэдний талынхан болохоор хөдөө орон нутгаас аймгийн ЗДТГ-ынхан, ИТХ-ынхан гээд, Завханаас гэхэд  Цэрэнпунцаг гарьд Хөлбөмбөгийн холбооных нь дарга болсон гээд саналаа нөгөө талдаа өгөөд явж байсан.

-АН-ынхан ҮЗХ-ны хурлаа ч сүүлийн үед хийж чадахаа больсон. Сая нэр дэвшигчдээ тодруулах амин шаардлага тулгарсан болохоор хэн хүнгүй хэлээ хазаж байгаад нэг хуралдах шиг боллоо?

-АН-ын бодлого нь тийм, буруу зүйлд шүүмжлэлтэй хандаад, ил хэлээд, цэвэршээд явдаг. Намуудын тухай хууль, Үндсэн хууль, манай төрийн бодлого намуудыг төлөвшүүлэх тэр чиглэл рүү хуульчилж өгөх ёстой. АН жилдээ нэг удаа заавал их хурлаа хийдэг, тэр хурлаараа намынхаа үндсэн зорилт болсон мөрийн хөтөлбөр, улс орноо хөгжүүлэх хөтөлбөрөө хэлэлцүүлж, дүгнэж байдаг, ямар алдаа гаргав, юу зөв хийв гээд үнэлэлт, дүгнэлт өгдөг байх ёстой. Тэрийг хуульчлаад өгвөл Засгийнх нь ордонд намын удирдлага хуралддаггүй, намынхаа байранд улиралдаа нэг удаа хуралддаг, ингэж төлөвшиж, тэр нь тогтвортой төр засаг байх юм бол жинтэй хувь нэмэр оруулна. Ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжсэн нь манай улсын одоогийн ч, ирээдүйн хамгийн зөв шударга тогтолцоо гэж үзэж байна. Дэлхийд олон засаглалын тогтолцоо бий.

Хаант, цэргийн Хунтын засаглал гээд, фашист, коммунист, нэг хүний дарангуйллын засаглал гээд энэ олон засаглалаас хамгийн шударга нь ардчилал, зах зээлд суурилсан засаглал мөнөөс мөн. Энийг сайжруулах, боловсронгуй болгох, төлөвшүүлэх, 2016-2020 онд ардчилал, зах зээлийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг тогтвортой байлгах талаар ажиллах ёстой. Харамсалтай нь Ардчилсан хүчин дангаараа засаглаж чадахгүй байна. 1996-2000 онд 26 хүн Засгийн газрыг огцруулдаг байсан, сөрөг хүчний 25 гишүүн дээр талийгаач Дашбалбар нэмэгдээд дөрвөн ч засгийн газар огцруулж, эд засаглаж чаддаггүй гэж харуулахыг оролдсон. Одоо ч тэрийг ярьдаг. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар манайх арай олон суудал авснаас олонхи болж чадаагүй. Дан дээл, давхар дээлийн асуудал гээд байна. Ер нь манайх шиг оронд дан дээлтэй байсан нь зөв. Ерөнхий сайд нь ганцаараа УИХ-ын гишүүн буюу намын дарга нь байх ёстой. Яагаад гэвэл дөрвөн жилийн дараа мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг хэрэгжүүлсэн байна гээд хариуцлага тооцогдох хүн нь Намын дарга буюу Ерөнхий сайд байх ёстой. Нэг зүйлийг онцолж хэлэхэд намын дарга аль ч фракциас асуухгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр энэ хүн Сангийн сайд хийж чадна гэж өөрөө сонгож, танхимын зарчмаар ажилладаг байх ёстой.

-Бурмаа гишүүн давхар дээлийн эсрэг санал өгсөн цөөхөн гишүүний нэг, дараа нь өөрөө сайд болчихсон.Иймэрхүү үйлдэл нь улстөрчдийн нэр хүндийг унагаад байдаг.

-Тэр харамсалтай юм болсон. Тэгэхдээ тэр үеийн УИХ дахь АН-ын байр суурь,тэр үеийн намын удирдлагын байр суурь нөлөөлсөн байх гэж ойлгодог. Яагаад гэвэл хувь хүний итгэл үнэмшил нь дан дээл гээч юм байсан байх, гэтэл багийн, намын эрх ашиг гэхээр өөрчлөгдсөн юм болов уу. Дотоод үнэмшил нь дан дээл гэдэг байгаа байлгүй, эсвэл ийм хурдан өөрчлөгддөг юм болов уу.

-Улсаасаа баян гишүүд гэдэг шиг, намаасаа ч баян гишүүд гэж байна. Женко Баттулга намынхантайгаа сөргөлдөөд байгаа харагддаг. Төмөр зам, 771 сая ам.долларын асуудал гээд бүрхэг юм их яригддаг.

-Хамгийн энгийнээр бодъё, хууль, цагдаа, шүүх, прокрорт шалгуулчих л даа. Шалгуулахаар мэргэжлийн байгууллагууд баримт нотолгоог гаргаад ирнэ биз дээ. Тэгээд явчихсан нь хамгийн шулуун бөгөөд шударга зүйл биш юм уу.  Хар уу, цагаан уу, буруу, зөв, үнэн худлаа нь гараад л ирнэ биз дээ.

-Л.Гансүхийг бас нам доторх зөрчлийн золиос болоод ял авсан гэдэг?

-Мэргэжлийн хууль хяналтын байгууллагад итгэдэг. Би банкны өдөр тутам 1600 хүний өмнө хариуцлага хүлээдэг хүн нарийн юм мэдэхгүй. Намын дотоод зөрчил байлаа ч гэсэн нэгийгээ арай зүгээр байхад нь шоронд хийлгэтлээ явах уу, үгүй юу. Ямар ч хүн тэгж хүний мууг үздэггүй байлгүй дээ.

-Гарал үүслээ ярихаар яаж ийгээд нэг аймагтай холбогддог. Таны өвөг дээдэс хаана амьдарч байсан бол?

-Төв аймгийн Өнжүүлийнх. Миний бие Өнжүүлд төрсөн боловч шууд хотод орж ирж өсөж, бойжсон хүн дээ.

-Худалдаа, хөгжлийн банкийг удаан удирдсан болохоор, тэгээд банкны захирлуудыг баян хүн л гэж ойлгодог. Та хэр "юм"-тай хүн бэ?

-Худалдаа, хөгжлийн банкийг анх үүсгэн байгуулахад дүрмийн сан нь төрийнх байсан. Хөрөнгө оруулаагүй, зүгээр л санаачилсан. Монгол улсад банкны зах зээлийн эдийн засгийн тогтолцоо байх ёстой, Төв банк бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой, бусад нь өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагаа, төлбөр тооцоогоо хийдэг, тэр үзэл санааг Монголын хөрсөн дээр хэрэгжүүлэх гэсэн. Тэгэхээр биднээс мөнгө төгрөг гараагүй. Сүүлд нь 100 хувь хувьчлагдаад явсан. Тиймээс би баян хүн биш, бусадтай л адилхан амьдарч ирсэн.

-Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал 10 жилийн өмнө болсон. Тухайн үедээ дуулиан тарьж байсан даа.

-Тэр үед Энхбаяр дарга ба түүний команд авахаар улайран дайрч, оролдож байсан. Тухайн үедээ банк маань чамгүй сайн ажиллаж, санхүү эдийн засгийн үзүүлэлт сайн байсан боловч шахагдаад, ажилгүй болоод лааз өшиглөөд зургаан жил гаруй явж байсан.

-Нэр дэвшигч гэхэд Та морь мал сонирхохгүй юм аа?

-Морь малаас хөндий, надад нэг ч хонь байдаггүй. Харин хөдөө явж байсан чинь манай охинд нэг унага бэлэглэсэн шүү. Олон жилийн өмнө дөө, хурдан удмын унага гээд өгч байсан.

-Таны гэр бүл, удам судрыг сонирхож болох уу?

-Манай ээж Политехникийн дээд сургууль, ШУТИС-ийн багш, эрдэмтэн хүн байсан. Аав намын ажилтан байж байгаад эрт бурхан болсон. Манайх дөрвөн хүүхэдтэй. Бага нь 11 дүгээр анги төгсөж байна. Гурван том нь сургууль соёлоо төгсчихсөн, хоёр нь хувиараа юм хийж байна. Тэгэхдээ гоц ч юм алга, гэхдээ бүр дор орчихсон юм алга. Том охин мастер хамгаалах гээд гадаадад сурч байгаа.

-Хотын дарга Э.Бат-Үүл хүүхдээ офшор данстай гэдгийг мэдээгүй гэж мэдэгдсэн.

-Өөрөөс нь асуу.

-Танай хүүхдүүд офшор данстай бол яах вэ?

-Би тэрийг зөвшөөрөхгүй, мөрөөрөө зөв амьдрах ёстой гэж сургадаг, өөрөө ч тэгж явж ирсэн. Байгаа зүйлдээ баярлаад, нэг их шунаад ч

яадаг юм.

-Зургаан жил ажилгүй байхдаа юу хийсэн бэ?

-ББСБ ажиллуулсан, Капитрон банкны гүйцэтгэх захирал болооч гэхээр нь хуулиараа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй болохоор тэрийгээ зогсоосон. Капитрон банкинд ажиллаж байхад Худалдаа, хөгжлийн банкнаас ирж ажиллаач гэж урихаар нь тийшээ очоод одоо хүртэл ажиллаж байна.

-Хадгаламж зээлийн хоршоо манай банк санхүүгийн салбарт гарсан эмгэнэл мөн үү?

-Хадгаламж зээлийн хоршоодын хямрал тогтолцооноос үүдсэн хямрал байсан. Яагаад гэвэл хууль, журам, заавар нь боловсронгуй биш байсан. Банкийг анхнаас нь олон улсын банк санхүүгийн байгууллага буюу Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд нь заавар чиглэл өгөөд, бага багаар хуулиндаа өөрчлөлт оруулаад, явж байсан. Гэхдээ л энэ хугацаанд 19 банк дампуурчихлаа. Хадгаламж зээлийн хоршоод тэднээс хурдан дампуурсан. Шинэ нийгмээс нөгөө тогтолцоонд орсных, тогтолцооны хууль журмын хямрал байсан. Тэрнээс хойш сургалт, хууль журам нь гараад, хүмүүс өндөр хүүтэй ХЗХ руу мөнгөө хийсэн байх. Сүүлийн 26 жил хөрөнгөжих баяжихын төлөө л явлаа, шуналын, луйвар булхайны асуудал их байсан. Юм юм л нөлөөлсөн гэж боддог.

-Танай фракцын С.Ламбаа Эрүүл мэндийн сайдаар томилогдлоо. Та ер фракцынхандаа сайд болчихъё гэж хэлж хөөцөлддөггүй юм уу?

С.Ламбаа гуай бол жинхэнэ улс төрч, ажилласаг, чадвартай, шудрага төрийн хар хүн мөн гэж боддог. Сайд болъё гэж ярьж, гуйж байгаагүй юм байна.

Тариалалт 99.5 хувьтай байна

58 минутын өмнө

 

Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байгаа талаар салбарынхан онцолж байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд 380 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байгаа аж. Тухайлбал, улаанбуудай 301.5 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, хүнсний ногоо 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 16.3 мянган га-д, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тарьжээ.

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

 

Ж.Болдхуяг

 

- See more at: http://www.unen.mn/content/63598.shtml?alias=society#sthash.rjbEpZq5.dpuf

Тариалалт 99.5 хувьтай байна

58 минутын өмнө

 

Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байгаа талаар салбарынхан онцолж байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд 380 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байгаа аж. Тухайлбал, улаанбуудай 301.5 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, хүнсний ногоо 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 16.3 мянган га-д, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тарьжээ.

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

 

Ж.Болдхуяг

 

- See more at: http://www.unen.mn/content/63598.shtml?alias=society#sthash.rjbEpZq5.dpuf

Тариалалт 99.5 хувьтай байна

58 минутын өмнө

 

Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байгаа талаар салбарынхан онцолж байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд 380 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байгаа аж. Тухайлбал, улаанбуудай 301.5 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, хүнсний ногоо 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 16.3 мянган га-д, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тарьжээ.

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

 

Ж.Болдхуяг

 

- See more at: http://www.unen.mn/content/63598.shtml?alias=society#sthash.rjbEpZq5.dpuf

Би чамд хайртай
Би чамд хайртай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.