Улсын хэмжээнд 400.8 мянган га-д тариалалт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Улсын хэмжээнд 400.8 мянган га-д тариалалт хийнэ

Улсын хэмжээнд 400.8 мянган га-д тариалалт хийнэ

Улсын хэмжээнд энэ онд 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Дээрх тариалалтаасаа 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл хаврын улирлал ирж газар тариалан эрчимж эхлэх гэж буй энэ цаг үед аймаг тус бүр бэлтгэлээ базааж эхлээд байна. Тиймээс хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд ХХААЯ-тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авчээ.

Энэ хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулах аж.

Г.Бат

Эх сурвалж: Uls.mn

“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.