“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал боллоо

 

 

Нийгмийн сайн сайханд бодитой хөрөнгө оруулж, байгаль орчныг хамгаалахад  дорвитой төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн ХААН Банк Сангийн дэмжлэгээр МУИС-ийн Түүхийн тэнхим, “Тэнгэрийн хэвтэр” ТББ хамтран “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 04 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

 

 “монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал нь Монголчуудын байгаль орчныг хамгаалж ирсэн түүхэн уламжлалыг гүнзгийрүүлэн судлах, танин мэдэх, байгаль ээлтэй үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Түүхийн тэнхим, Ази судлалын тэхим, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУБИС-ийн Түүхийн тэнхим, ШУТИС-ийн эрдэмтэн, багш, судлаач нар оролцож Монголчуудын байгаль хамгаалах уламжлал, хууль цааз, Монголын эртний нүүдэлчид ба байгаль орчин, түүхэн уур амьсгал ба МЭӨII-I мянганы Монгол орон, Монголчуудын байгаль хамгаалах мэдлэг орчин үед, Монгол-Япончуудын байгалиа дээдлэх уламжлал, шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл тавьлаа. Мөн энэхүү эрдэм шинжилгээний хурлаар яригдсан илтгэлүүдийг тусгай эмхтгэл болгон гаргаж, байгаль хамгааллын чиглэлээр суралцагч, судлаач баш оюутнуудад чухал шаардлагатай гарын авлага болон үнэгүй тараагдах юм.

 

Ийнхүү байгаль хvрээлэн буй орчинг хамгаалах, байгальд ээлтэй vзэл хандлагыг дэмжсээр ирсэн ХААН Банк Сан “монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран ажиллалаа.  

 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/49257.shtml?alias=unen#sthash.utkdJ1iv.dpuf
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.