Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бусаар хуралдаж аймгийнхаа хоёр удирдлагыг чөлөөлж, оронд нь хийсэн томилгоог Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Нэхэн санавал өнгөрөгч сарын 31-нд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. Уг нь бол Дархан-Уул аймгийн ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Гэвч тэргүүлэгчдийн ирц бүрдээгүй, нэг цаг 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь ИТХ-ын дарга нь хурлаа хойшлуулах шийдвэр гаргасан аж. Харин ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үгсэн хуйвалдаж, "ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул" гэдэг тайлбартайгаар тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол, хурал хуралдуулах шийдвэрийг зөвшөөрөх, хуралдааны тов зарлах тухай, Аймгийн засаг дарга болон ИТХ-ын даргыг огцруулах тухай, нөхөн сонгууль явуулах тухай гэсэн тогтоолыг гаргаж, ээлжит бус хурлаа энэ сарын 15-нд хуралдуулсугай” гэсэн шийдвэр гаргажээ. Улмаар энэ сарын 15-нд хуралдаж аймгийн удирдлагуудаа огцруулах шийдвэрийг гаргаж, орны хүмүүсийг нь томилсон бөгөөд хууль бус хурал учир тамга тэмдэгээ өгөхгүй гэхэд ИТХ-ын даргын үүдийг эвдэж тамгыг авч уг тогтоолоо баталгаажуулсан хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрээр аймгийн ИТХ-ын 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа асуудлыг хууль бусаар үргэлжлүүлэн явуулж Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан асуудал нь өөрөө хууль бус гэдгийг нотолж байгаа юм.

 

Б.Улаантуг

Ерөнхий сайдаа, татвар нэмэхгүйгээр үнийг нь бууруулвал дээр юм биш үү
Ерөнхий сайдаа, татвар нэмэхгүйгээр үнийг нь бууруулвал дээр юм биш үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.