Ерөнхий сайдаа, татвар нэмэхгүйгээр үнийг нь бууруулвал дээр юм биш үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 28 секунд
Ерөнхий сайдаа, татвар нэмэхгүйгээр үнийг нь бууруулвал дээр юм биш үү

Ерөнхий сайдаа, татвар нэмэхгүйгээр үнийг нь бууруулвал дээр юм биш үү

Төр засаг маань хуулиа ч баталчихлаа, хүмүүсээ ч тавьчихлаа. Улс төрчид одоо сандал ширээтэй зууралдаж, даргаа гэсэн тусархуу бодлоо түр хойш нь тавиад улс орныхоо маргаашийн тухай жоохон ч гэсэн бодохгүй бол болохоо байлаа. Үндсэндээ сүйрч гүйцэх нь. Эрх мэдлийн төлөө төрөө нурааж, өсөлттэй явсан эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, ирээдүй хойш үеэ хэдэн арван жил ч төлөөд барахгүй өрөнд орууллаа.

Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт ард түмнийхээ нуруу дээрх ачааг нэмж, түмэн зүйлийн татвараас эхлүүлээд эцэст нь тултал бүсийг нь чангалж байна. Хүнээр бол чангалсаар байгаад голыг нь тасаллаа.

Өнгөрсөн өвөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засаг байгуулагдаад 2015 оны төсөвт тодотгол хийхдээ “Ард түмэн минь бүсээ чангалахгүй бол болохоо байлаа” гэсээр цалин, тэтгэвэр хасч. Тэр ч байтугай одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг хүртэл хасахыг нь хасч, тайрахыг нь тайрсан. Тэгвэл шинэ ажилдаа томилогдоод удаагүй байгаа Сангийн сайд Б.Болор энэ оны төсөвт дахин тодотгол хийх шаардлагатай байгааг танилцууллаа.

Сангийн сайдын хэлснээр 2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байгаа аж. Тооцоо алдагдахад хүрсэн гол шалтаг нь дэлхийн зах зээл дээр уул уурхай гаралтай түүхий эд унасан явдал байв. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт түүхий нүүрс болон металийн хэрэглээнээс татгалзах хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс бид эдгээр гол түүхий эдийн өсөлттэй байсан сайхан цагаа мартаж эдийн засгаа хэмжээндээ тааруулж хумих хэрэгтэй боллоо.

Төсвийн тодотголтой холбоотойгоор улстөрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулах,  төрийн албан хаагчдын цалинг энэ онд нэмэхгүй, гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлыг царцаана. Мөн шатахууны үнийг бууруулахгүй байхаар тохирчээ. Тэдний үзэж байгаагаар багахан хугацаанд шатахуун үнийг бууруулах уу аль эсвэл төсвийн төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр жим байгаа юм байх. Ингээд хоёр дахь жим буюу төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг нь сонгохоор болжээ.Тиймээс төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж үзжээ. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх юм гэнэ. Энэ улс орон чинь үнэхээр дампуурах дээрээ тулчихаад байгаа юм биш үү. Татвараа хэд дахин нэмж, шинээр хүртэл бий болгон байж төсвөө бүрдүүлэх гэж байгаа юм бол нөхцөл байдал үнэхээр хүндэрчээ. Өчигдөр хүртэл нийслэлийн татварыг нийслэлийн иргэдээс авахаар "Үүл баатар" хөөцөлдөж байсан.  Шатахууны онцгой татварыг нэмснээр үнэ нь өсөхгүй гэх баталгаа байгаа юу. Аль эсвэл үнэ тогтворуулах хөтөлбөр гэдэг шиг нефть импортлогч нарт их хэмжээний мөнгө тараах уу. Улс орон маань Синхуагийн мэдээлсэн шиг 2017 онд биш 2016 ондоо багтаад дампуурах төлөвтэй.

Дэлхийн зах зээл дээр  нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ. Гэтэл манайд нөхцөл байдал бахь байдгаараа.  Яг л хуучин хэвээрээ зарагдсаар байна. Энэ ариун явдал мөн үү. Харин ч бүр Ерөнхий сайд нь шатахууны үнийг өсгөх тухай ярих юм. Шатахуунд ноогдох онцгой албан татварыг нь хүртэл нэмэх тухай ярив. Үүнийг дагаад автобус унаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл өснө. Төсөв алдагдалтай гарсан тул "шархаа" шатахуунаас нөхөх гэнэ. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэр болох биз. 

багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. - See more at: http://zasag.mn/news/view/10986#sthash.IqvxDtyj.dpuf

Үнэхээр ингэж зарлагаа нөхөж чадахгүй орлоготой төсөв баталсан юм бол төрийн албадын илүүдэд зардлыг эртхэн хасах ёстой байлаа. Харин ч бүр тансаглал, найр наадам нь хирээс хэтэрч дийлдэхгүй байсаар энэ зуныг барлаа. Хамгийн сүүлийн жишээ нь НИТХ-ын гишүүд нийт өөрсдөдөө их хэмжээний мөнгөн урамшуулал улирал тутамд авдаг болох нь илэрлээ. Нэг төлөөлөгч 27 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. Өөрсдийн үндсэн үүрэг болох хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэсний төлөө цалингаас гадуур асар их хэмжээний мөнгө авах нь хууль бус үйлдэл мөнөөсөө мөн. Энэ их мөнгийг идэж уухын оронд иргэдийн амжиргаанд зарцуулсан бол нөхцөл байдал арай өөр ч байж магадгүй юм даа.

Г.Ган

Zaluu.com

Гүйгээгүй бол энэ залуу дайруулах нь ээ
Гүйгээгүй бол энэ залуу дайруулах нь ээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.