МУБИС-ийн Лексус-570 маркын автомашиныг албадан хурааж авав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
МУБИС-ийн Лексус-570 маркын автомашиныг албадан хурааж авав

МУБИС-ийн Лексус-570 маркын автомашиныг албадан хурааж авав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашинуудыг төрийн байгууллагуудаас хураан авч журамлах үүргийг ТӨХ-нд өгсөн байв. Үүний дагуу ТӨХ-өөс яам, агентлагуудад одоо ашиглаж байгаа ийм машинуудыг хурааж эхэлсэн байна. Гэвч зарим газрууд үүнийх нь эсрэг сөрж зогсчээ. МУБИС-д 2013 оны загварын Лексус-570 маркын автомашин нэг байдаг бөгөөд тус сургуулийн удирдлагууд ТӨХ-өөс энэ асуудлаар дуудаж уулзах гэсэн боловч ирээгүй байна. Уг машиныг нь хураан авахаар албан бичиг явуулаад ч бүтсэнгүй. Ийнхүү гүрийсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Иймээс нэгэнт өгөгдсөн үүрэг, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд ТӨХ-ны ажилтнууд цагдаагийн байгууллагатай хамтран тус сургуулийн Лексус-570 маркын автомашиныг албадан хурааж авчээ. Энэ машиныг МУБИС-ийн захирал нь оюутнуудын сургалтын төлбөрөөр худалдан авсан байжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

Ван Жан Гу: ИХШХЕГ-ын байранд хоригдож байхад ДОХ-той эмэгтэйн цусыг шахана гэж сүрдүүлсэн
Ван Жан Гу: ИХШХЕГ-ын байранд хоригдож байхад ДОХ-той эмэгтэйн цусыг шахана гэж сүрдүүлсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.