Д.Амарбаясгалан нэр бүхий сайтад гарсан мэдээллийг ор үндэсгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
Д.Амарбаясгалан нэр бүхий сайтад гарсан мэдээллийг ор үндэсгүй гэв

Д.Амарбаясгалан нэр бүхий сайтад гарсан мэдээллийг ор үндэсгүй гэв

МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан эргэлт.мн гэдэг сайтад гарсан цуврал материалтай холбоотой тайлбар хийжээ.Уг тайлбартаа: "2022 оны 01-р сарын 10-ны өдрөөс эхлэн 4 өдөр дараалан надтай холбоотой ор үндэсгүй, гүтгэлгийн чанартай бичвэрүүд тус сайтад тавигдлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд “үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг” баталгаажуулсны зэрэгцээ иргэн бүрд “Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх” үндсэн үүргийг хуульчилсан байдаг.

Чөлөөт хэвлэлийн үндсэн зарчмууд болох олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн үүрэг билээ. Гэтэл ergelt.mn сайт нь дөрвөн цуврал бичвэрээрээ намайг маш олон компанитай мэтээр харагдуулахын тулд миний таньдаг мэддэг найз нөхөд, хамтран зүтгэгчдийн маань нэр дээрх хуулийн этгээдүүдийг надтай холбож, хуульчаар маань огт ажиллаж байгаагүй нэгнийг миний хуулийн зөвлөхөөр цоллож, түүний компаниудыг минийх хэмээн үндэслэлгүй мэдээллүүд гаргаж, огт хамааралгүй олон хүн, хуулийн этгээд компанийн нэр төрд халдсан байна.

Улмаар дээрх компаниудаар дамжуулан олон тооны тендер авдаг мэтээр бичжээ. Миний бие тийм олон компанигүй, тус сайтын бичвэрт дурдсан шиг хэн нэгэн албан тушаалтны хууль бус орлого болон авлигын мөнгийг “угааж” амьдардаггүй, хувийн компанидаа хууль бусаар төрөөс тендер авдаггүй гэдгээ илэрхийлье. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар эдгээрийг шалгуулж үнэн зөвийг тогтоолгох болно.

Ийнхүү илт худал бичвэрүүд удаа дараа гаргаж байгаа нь “мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийх” тухай Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа зөрчиж буй явдал юм.

Тийм учраас http:// ergelt.mn сайт энэхүү үндэслэлгүй мэдээллүүддээ уучлалт гуйж, залруулга гаргахыг хүсье.

Хэвлэн нийтлэх эрх бол хувь хүний эрх ч, түүнийг ямагт үүрэг хариуцлага дагаж байдаг. Олон түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэж, бусдыг гүтгэх, доромжлох, нэр төр гутаахыг цээрлэж, өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулахаас зайлсхийх зарчмаа баримталж ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө зүтгэхийг сэтгүүлчдэдээ уриалж байна." гэжээ.

Хот төлөвлөлтөд халдлаа
Хот төлөвлөлтөд халдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.