Хот төлөвлөлтөд халдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 50 секунд
Хот төлөвлөлтөд халдлаа

Хот төлөвлөлтөд халдлаа

http://www.tumen.mn/upload/2015/10/05/Тэдний хэлс­нээр “...Өргөтгөл барьж бай­гаа газрын нэг давхарт дэл­гүүр байсан. Гэвч эзэн нь өөр хүнд зарсан юм 

шиг байна лээ. Ямар ч хаяг байдаггүй болохоор ир­гэд хаана хандах учраа олох­гүй байгаа. Ажилчид нь өдөржингөө дуу чи­мээ гаргадаг. Хууль хянал­тын­хан ерөөсөө ирж шал­гах­гүй юм” хэмээн гомдолтой байна.

 

Барилгын өргөтгөл, тэр тусмаа орон сууцны нэгдүгээр давхарт өргөт­гөл барихыг хориглоод удсан. Гэвч төрийн хууль дүрмийг уландаа гишгэж өөрийн эзэмшлийн  тал­байн­хаа I давх­­рыг өргөтгөж, хот тө­лөв­лөлтийг бусниулж бай­гаа нэгэн газрыг “Хотын даргын сонорт” бу­лан­даа онцоллоо. Бид­ний хэлж заншсанаар Га­даад хэргийн яамны ба­руун талд байрлах “Гранд оффис” төв­тэй залгаа “Season” со­лонгос барааны дэл­гүүр­тэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөт­гөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлжээ. Уг нь өнгөрсөн жил иймэрхүү хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журам гарчээ. Нийслэлийн хот, төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай НИТХ-ын 5/14 дугаар тогтоол гарсан байна. Уг тогтоолд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, өргөтгөл  барих гэж байгаа бол 16 метрийн доторх эдэлбэр газ­рын хөрш залгаа эд хөрөн­гө өмчлөгчөөс асууж зөвшилцөнө гэд­гийг нарийн заажээ. Түүнч­лэн аж ахуйн нэгж  довжоо­ноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай байх, хашааныхаа 30 метр газарт ногоон бай­гууламж тарих  хангалттай зай талбайтай байх шаард­лагыг хангасан байх ёстой гэсэн хууль дүрэм ч бий. Харин дээрх барилга дов­жооноосоо явган хүний зам хүртэл гурван метр зай ч хүрэхгүй. Ногоон байгууламж тарих нь битгий хэл орон сууцны урдуур хүн машин нь багтахгүй, зөрөх зайгүй  шахцалдаж байна. Мөн хөрш залгаа орших орон сууцны иргэдээс санал аваагүй гэдгийг тус байр­ны орон суугчид хэлж байгаа юм. Тэдний хэлс­нээр “...Өргөтгөл барьж бай­гаа газрын нэг давхарт дэл­гүүр байсан. Гэвч эзэн нь өөр хүнд зарсан юм шиг байна лээ. Ямар ч хаяг байдаггүй болохоор ир­гэд хаана хандах учраа олох­гүй байгаа. Ажилчид нь өдөржингөө дуу чи­мээ гаргадаг. Хууль хянал­тын­хан ерөөсөө ирж шал­гах­гүй юм” хэмээн гомдолтой байна.

Биднийг очиход орон сууц­ны нэг давхрыг бү­хэлд нь хаалтаар бүрхсэн байв. Ойр орчимд ямар ч хаяг, танилцуулга алга. Ажилчдаас ямар ком­пани барилга барьж бай­гааг тодруулахад “Дар­гаас мэдээлэл ав. Бид хэлэх­гүй” гэсэн юм. Тий­мээс бид энэ компанийн захирал Н.Ганзоригтой хол­богдоход “Компа­нийн­хаа нэрийг заа­вал хэлэх ёстой юмуу. Нэг давх­рыг тохижуулаад ажил хийж байгаа. Наадах чинь үйлчилгээний зориулалт­тай барилга. Задгай талбай хийж байгаа юм. Манай компанид нэг талбай засах эрх байдаг юм байгаа биз дээ” гэсэн тайлбарыг өглөө.

Ийм байдлаар хот төлөвлөлтийг бус­ниулж байгаа, хууль дү­рэм үйлчилдэггүй ком­па­­ниу­дыг анхааралдаа авч, гаргасан дүрэм жур­мын­хаа хэрэгжилтийг хяная, Хотын дарга аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 С.Отгонбаярын хүртсэн “бялуу” ба эрчим хүчний үнийн өсөлт
С.Отгонбаярын хүртсэн “бялуу” ба эрчим хүчний үнийн өсөлт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.